No menu items!
HomeЭрүүл мэндЛ.Хануй: Тамхи нь бүх хорт хавдрын эрсдэлт хүчин зүйл болдог

Л.Хануй: Тамхи нь бүх хорт хавдрын эрсдэлт хүчин зүйл болдог

-

ХСҮТ-ийн цээжний хөндийн мэс заслын эмч Л.Хануй “Тамхи ба хорт хавдар” сэдвээр мэдээлэл өгснийг сэргээн, сийрүүлэн хүргэж байна.

Тамхи нь хорт хавдар үүсгэх эрсдэлт хүчин зүйл мөн үү?

Тамхи нь бүх хорт хавдрын эрсдэлт хүчин зүйл болдог. Тэр дундаа амнаас авахуулаад уушги хүртэлх бүх эрхтэнд нөлөөлдөг байна. Түүнчлэн улаан хоолой, давсаг, умай гэх мэт эрхтнүүдийн хорт хавдрын эрсдэлт хүчин зүйл болдог гэж үздэг.

Дэлхий дээр хорт хавдраар оношлогдсон хүмүүсийн 40 орчим хувь нь тамхитай хамааралтай байдаг. Хорт хавдраар нас барсан гурван хүн тутмын нэг нь тамхи татдаг байсан гэж үздэг. Мөн уушгины хавдраар нас барж байгаа хүмүүсийн тоо дэлхийд тэргүүлдэг бөгөөд тэдгээрийн 90 хувь нь тамхи татдаг байсан гэх мэдээллүүд бий.

Тамхи татахгүй байхын ач холбогдлыг хүмүүс мэддэг боловч тоодоггүй. Нэгэнт хорт хавдраар оношлогдсон хүмүүс тамхинаас гарах нь бага байдаг. Тэд “нэгэнт би хор уршгаа эдэлчихлээ. Одоо гараад яах вэ” гэсэн бодолтой байдаг. Хорт хавдраар оношлогдсон ч гэсэн тамхинаас гарснаар дараа дараагийн эмчилгээнд ач холбогдолтой гэдгийг нь сануулах нь зүйтэй.

Тамхи нь хорт хавдрын үеийн эмчилгээнд хэрхэн нөлөөлдөг вэ?

Хорт хавдрын үед нэгдүгээрт, мэс заслын эмчилгээг хийнэ. Тамхи татдаг хүнд мэс засал хийх үед уушги зүрхний хүндрэл гарах магадлал их байдаг. Тиймээс олон улсын удирдамжид тамхи татдаг хүн тамхинаас гарснаас хойш дор хаяж дөрвөн 7 хоногийн дараа мэс засалд орвол хагалгааны дараах хүндрэлүүд багасна гэсэн байдаг.

Хавдрын үед хийгддэг дараагийн нэг эмчилгээ нь туяа эмчилгээ юм. Хавдартай нь оношлогдчихсон хэр нь тамхинаас гараагүй байвал туяа эмчилгээний үр дүн багасна гэж үздэг. Мөн өөрийнх нь хордлого хүндрэх талтай. Харин хими эмчилгээ болон тамхины хамаарлын талаар мэс засал, туяа эмчилгээ шиг бүрэн судлагдаагүй боловч тамхинаас гарахгүй бол олон сөрөг талуудтай гэж үздэг. Хими эмчилгээ хийлгэж байгаа ч тамхинаас гараагүй бол дархлаа нь сулардаг байна. Мөн хатгай, ханиад гэх мэт өвчинд өртөмтгий болдог. Хими эмчилгээний үед зүрх, уушги хамгийн их хорддог бөгөөд тамхи татдаг бол хордлого улам нэмэгддэг. Түүнчлэн зарим нэг химийн тарианууд нь тамхи татаж байх үед үйлчилгээ нь буурдаг  гэсэн судалгаанууд бий.

Эх сурвалж: ХСҮТ

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд