No menu items!
HomeУИХ"Хүнсний бүтээгдэхүүнд ямар стандарт тавигддаг, зөв үү, буруу юу гэдэг нь ойлгомжгүй"

“Хүнсний бүтээгдэхүүнд ямар стандарт тавигддаг, зөв үү, буруу юу гэдэг нь ойлгомжгүй”

-

Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай”  тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Өнөрболор: Хүнсний аюулгүй байдал бол зөвхөн хүнс бус эрүүл мэнд, боловсролын асуудалтай шууд холбоотой. Өнөөгийн байдлаар хүн амын нийт нас баралтын тэргүүлэх таван шалтгааны нэг нь хоол боловсруулах тогтолцооны өвчин байна. Хүнсний аюулгүй байдал нийгмийн эрүүл мэндэд ноцтой үр дагавар хүргэх түвшинд хүрсэн нь өнөөгийн олон судалгаанаас харагдаж байна.

Тиймээс эрүүл хооллолт, зохистой хэрэглээ, амин дэм, эрдэсээр баялаг хоол хүнс хэрэглэхийн ач холбогдлыг таниулахад яамдууд хамтарч ажиллах шаардлагатай.

Хөгжлийг дагаад хүнсний бүтээгдэхүүн, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнд тавигдах стандарт шинэчлэгдэж байгаа. Стандартын хэрэгжилтийн талаар хийсэн судалгаа, шинжилгээ манайд байдаггүй юм байна. Зөвхөн 2020 оны байдлаар 623 стандарт хэрэгжиж байгаа гэсэн тоо байна. Ямар стандарт хэрэглэж байгаа, тэр нь зөв үү, буруу юу гэдэг нь огт ойлгомжгүй. Ихэнх лабораторын үйл ажиллагаа шаардлага хангахгүй түвшинд хүржээ. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг бүрэн хангахуйц шинжилгээ хийдэг байх ёстой гэдэг асуудал ноцтой түвшинд хүрсэн гэж ойлгогдож байна.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд