No menu items!
HomeДэлхий"АНУ Тайванийг цэргийн хүчээр хамгаалахад бэлэн"

“АНУ Тайванийг цэргийн хүчээр хамгаалахад бэлэн”

-

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Хятад улс Тайваньд халдвал АНУ хөндлөнгөөс оролцоно гэж мэдэгджээ.

Тэрбээр Токиод Японы Ерөнхий сайд Кишида Фүмиотой хэлэлцээ хийснийхээ дараа хамтарсан хэвлэлийн бага хурлын бага үеэр АНУ Тайваньд цэргийн дэмжлэг үзүүлэх эсэх талаар асуусан сэтгүүлчийн асуултад “Тийм. Бид ийм үүрэгтэй” хэмээх хариулт өгсөн байна.

Жо Байден “АНУ “нэг Хятад” бодлогыг хүлээн зөвшөөрсөн ч Хятад бүхнийг хүчээр авч болно гэсэн үг биш. Хятад улс Тайваний эсрэг хүч хэрэглэх гэсэн аливаа оролдлого нь бүс нутгийн хэмжээнд тогтворгүй байдал үүсгэж, Украинд тохиолдсонтой төстэй зүйл болно” гэжээ.

Уг мэдэгдлийн дараа БНХАУ-ын зүгээс эсэргүүцлээ илэрхийлэв. Тус улсын ГХЯ-ны зүгээс “Дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг ямар ч гадны хүчинд зөвшөөрөхгүй. Бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон бусад язгуур ашиг сонирхлын асуудалд буулт хийх газар үгүй” гэж мэдэгдэв.

Эх сурвалж: CNN

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд