No menu items!
HomeOther voicesИл захидал

Ил захидал

-

Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар  хотын захирагч, Д. Сумъяабазар нарт

2022 оны 05 сарын 23                                                               Улаанбаатар хот

Эх болсон Монгол Улс маань депольт зарлахдаа тулсан  эдийн засгийн хүндрэлтэй өнөө үед улс,нийслэлийн төсвөөс хамгийн бага зардал гаргаж хотын түгжрэлийг бууруулах бодит боломж бидэнд байна. Даваа гаригт 100 айлын зам, Мягмар гаригт Нарантуул орчмын болон төв замын ачаалал буурдаг, сургууль эхлэхээр замын түгжрэл дээд цэгтээ хүрдэг. Зуны улиралд хотын амьдрал хэвийн явагддагч түгжрэл байдаггүй. Иймд:

1. Их дээд сургууль, коллежуудыг  аймгуудад биш, дагуул хотуудын аль нэгэнд байршуулан тэнд боловсрол, шинжлэх ухааны байгууллагуудыг төвлөрүүлж Монгол Улсын эрдэм шинжилгээ судалгааны төв бий болгох,

2. Хотын төвийн хувийн бүх сургуулиудыг энэ оны 9-р сараас өмнө, улсын сургуулиудыг боломжит хугацаанд сургуулийн автобустай болгох. Ер нь лицей гэгдэх  сургуулиудыг 1-р ангиас эхлүүлдгийн эргэн харж, бүх сургуулийг олон улсын жишигт нийцсэн программаар хичээллүүлэх нь хотын түгжрэлийг эрс бууруулахаас гадна, эцэг эхчүүдэд эдийн засгийн хэмнэлттэй, эх оронч монгол хүн төлөвшин бий болоход чухал ач холбогдолтой. Эх хэлээ бүрэн сураагүй хүн гадаад хэл сурсан ч даяаршиж буй өнөө үеийн шаардлага хангасан, чөлөөтэй сэтгэдэг дэлхийд үнэлэгддэг хүн олон  төрнө гэхэд эргэлзээтэй. Гадаад хэл мэддэг хүнээс сэтгэдэг хүн дэлхийд ч манай улсад ч хэрэгтэй.

3. Нарантуул, Барилгын захыг  тус бүрийг нь Налайх, Эмээлтийн орчимд байршуулах газар гаргаж өгвөл хувийн хэвшлийнхэн тэнд өөрсдөө байршаад авна. Хотын төсвөөс цөөн хэдэн төгрөг л гарна.

4. Хотын А зэрэглэлийн бүсэд таван давхраас дээш өндөртэй барилга бариулахгүй байхыг хуульчлах. Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг нийтдээ, Баянзүрх дүүргийн 1-р хорооны гэр хорооллуудыг эхний ээлжид төвлөрсөн дулааны шугамд холбож хаус хороолол болгох. Ингэж чадвал хотын төв уламжлалт Азийн цагаан дагина Улаанбаатар байж, хотын төвд байршдаг машины тоо ихээр нэмэгдэхгүй.

Баянзүрх дүүргийн 1-р хорооны иргэн Ц.Энхбаатар

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд