No menu items!
HomeХоол, шим тэжээлБ.Шайрийбуу: Хоол, шим тэжээлийн дутагдалд орчихсон үед хавдрын өвөрмөц эмчилгээг даван гарахад...

Б.Шайрийбуу: Хоол, шим тэжээлийн дутагдалд орчихсон үед хавдрын өвөрмөц эмчилгээг даван гарахад хэцүү байдаг

-

ХСҮТ-ийн хоол зүйч Б.Шайрийбуу “Хорт хавдрын үеийн хоол эмчилгээ” сэдвээр мэдээлэл өгснийг сийрүүлэн хүргэж байна.

– Хавдрын үеийн хоол эмчилгээ нь ямар ач холбогдолтой вэ?

– Хорт хавдраар оношлогдохоос өмнө өвчтөнүүдийн 50 хувь нь, оношлогдсоны дараах эхэн үедээ 85 хувь нь хоол, шим тэжээлийн дутагдалд орсон байдаг гэж үздэг.

Хоол, шим тэжээлийн дутагдалд орчихсон байгаа үед хавдрын өвөрмөц эмчилгээг даван гарахад хэцүү байдаг. Эрүүл хүн ч гэсэн амьдрахын тулд хоол иддэг шүү дээ. Хавдрын үеийн хоол эмчилгээ нь эмийн ба эмийн бус эмчилгээг дэмжиж өгөх үйлчилгээтэй. Хавдрын үед эд, эсийн задрал эрчимтэй явагддаг бөгөөд үүнийг нөхөн сэргээх, задралыг удаашруулах, өвчний даамжралтыг багасгах зорилготой хоол хүнсийг хэрэглэнэ. Тиймээс тухайн хүний болон эмчилгээнийх нь онцлогт тохирсон хоол эмчилгээг хийнэ гэсэн үг. Ингэж байж илааршил сайн явагдаж, эмнэлэгт хэвтэх хоног цөөрнө.

– Хоол, шим тэжээлийн дутагдалтай хүмүүс их байгаа тухай дурдлаа. Үүн дотор ямар шим тэжээлийн дутагдалтай хүмүүс зонхилж байгаа талаар мэдээлэл өгнө үү?

– Уураг, илчлэгийн дутагдал, цус багадалт хамгийн их байдаг. Хавдраар оношлогдсон хүмүүсээс “та сүүлийн 3-6 сар хэдэн кг жин хассан бэ, эрчимтэй жин хассан уу” гэж ерөнхий асуумж авдаг. Үүнээс бүх хариулт нь гараад ирдэг л дээ. Үс нь унах, арьс хуурайших, хумс хугарах шинж тэмдэг илэрч байвал уургийн дутагдалд орсон байгааг илтгэнэ.

– Танаас зөвлөгөө авч байгаа хүмүүсийн дунд хооллолтын ямар нийтлэг асуудал байдаг вэ?

– Манайхаар үйлчлүүлж байгаа хүмүүсийн ихэнх нь 60-70 оныхон. Ерөнхийдөө энэ хүмүүст хооллолтын талаарх ойлголт байдаггүй. Ногоо идэх нь бага. Надаас зөвлөгөө авч байгаа хүмүүсийн ихэнх нь ходоод, элэгний хавдраар оношлогдсон хүмүүс байдаг л даа. Үүний дараагаар нойр булчирхайн хавдартай хүмүүс ирдэг. Энэ хүмүүсийг харж байхад гурил, махны хэрэглээ өндөр байна.

– Хавдрын үеийн хоол эмчилгээний онцлог нь юу вэ. ХСҮТ хичнээн төрлийн эмчилгээний хоол хийж, хүмүүст үйлчилж байна вэ?

– Эмчилгээний хоол нь тухайн хүнд л тохирсон байдгаараа ердийн хоолноос ялгаатай. Илчлэгийн хувьд арай илүү байдаг л даа. ХСҮТ нь эмчилгээний дөрвөн удаагийн хоолоор үйлчилдэг. Эдгээр нь эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу явагддаг бөгөөд эмчилгээ бүрийн онцлогт тохирсон байна.

– Зөв зохистой хооллолт гэж юу вэ. Энэ нь эрүүл мэндэд ямар ач холбогдолтой вэ?

– Хамгийн төгс хүнс бол сүү, сүүн бүтээгдэхүүн. Мах уураг сайтай хэрнээ нүүрс ус байхгүй, үр тарианы төрөл нь нүүс урсны агууламж өндөртэй, гэхдээ уураг багатай. Харин сүүнд уураг, нүүрс ус, өөх тос гээд бүгд байдаг. Тиймээс манай орны хүмүүсийн хувьд өвлийн улиралдаа махаа идээд, хавар битүү чанарын хоол хэрэглэвэл зохимжтой. Зуны улиралд бол сүү, цагаан идээ идэж ходоод гэдсээ амраах нь зүйтэй. Сүү нь өөх тос ихтэй, мах нь ханасан тосны агууламж өндөр. Энэ хоёр нь нэгнийхээ шимэгдэлтийг дарангуйлж байдаг. Тиймээс махан хоол идсэнээс хойш хоёр цагийн дараа сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэвэл зохимжтой.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд