НҮҮР Нийгэм Мах Импекс ХК: Хаяг шошгыг хуурамчаар ашигласан тул хуулийн байгууллагад хандана

Мах Импекс ХК: Хаяг шошгыг хуурамчаар ашигласан тул хуулийн байгууллагад хандана

0
189

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарсан “Махыг бохир орчинд бэлтгэж, бодис хольсон байж болзошгүй” гэх мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Эм Ди Си Пи” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг ШӨХТГ-аас эхлүүлснээ мэдэгдсэн.

НМХГ-аас тухайн бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, үйлдвэрийн технологийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, тухайн үйлдвэр хэрэглэж байсан бодис, махнаас шинжилгээний дээжийг авч лабораторид шилжүүлсэн.

Улмаар тухайн үйлдвэр нь нөөцийн мах бэлтгэдэггүй бөгөөд экспортод гаргах дулааны аргаар боловсруулсан мах бэлтгэж байсан боловч мах экспортод гаргах зөвшөөрөлгүй нь тогтоогдоод байгаа юм.

МХЕГ-аас “Эм Ди Си Пи” ХХК-ийн агуулахад “ХКҮ” буюу “Мах Импекс” компанийн харьяа үйлдвэрийн шошго байсан талаар хэвлэлд мэдээлэл өгсөн байна. Тэгвэл уг асуудалтай холбогдуулан “Мах Импекс” ХК-ийн зүгээс тайлбар мэдээлэл хийжээ.

Тодруулбал, “Хяналт шалгалтын үеэр “Мах Импекс” ХК болон “ХКҮ” ХХК-ийн бүтээгдэхүүний шошго, барааны тэмдэгт их хэмжээгээр олдсон байна. Манай компанитай ямар нэг гэрээ хэлцэл хийхгүйгээр бүтээгдэхүүний тэмдэг, барааны шошгыг ашиглаж, хэрэглэгчдийг хууран мэхэлж, бусдыг төөрөгдөлд оруулсан байна. Иймд тус компанийг хууль хяналтын байгууллагад шалгуулна. Манайх өөрсдийн үйлдвэртээ өөрийн гэсэн стандартаар бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг” хэмээн мэдэгджээ.

error: Content is protected !!