No menu items!
HomeДэлхийФинланд улс НАТО-д элсэхээ мэдэгдлээ

Финланд улс НАТО-д элсэхээ мэдэгдлээ

-

Финландын Засгийн газар ОХУ-ын болзошгүй түрэмгийллийн эсрэг аюулгүй байдлаа бэхжүүлэх зорилгоор НАТО-д гишүүнээр элсэхээ албан ёсоор, ням гарагт зарлалаа.

Финландын Ерөнхийлөгч Саули Ниинистё, Ерөнхий сайд Санна Марин нар ням гаригт хамтарсан хэвлэлийн хурал хийх үеэрээ энэхүү шийдвэрийг мэдэгдсэн юм. Финландын парламент уг асуудлыг хэлэлцэн баталсны дараа НАТО-д гишүүнээр элсэх өргөдлийг хүргүүлэх аж.

Ерөнхий сайд Санна Марин “НАТО-д гишүүнээр элсэх хүсэлт гаргах шийдвэрийг парламент ирэх өдрүүдэд баталгаажуулна гэж бид найдаж байна” хэмээн онцолжээ.

Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн долоо хоногт Финландын Ерөнхийлөгч Саули Ниинистёд хандан батлан хамгаалахын төвийг сахих бодлогоосоо татгалзаж, НАТО-д гишүүнээр элсэх нь тус улсын хувьд “алдаа” болно хэмээн анхааруулжээ.

Мөн Шведийн Ерөнхий сайд Магдалена Андерссон тус улс НАТО-д элсэх хүсэлт гаргахыг эрх баригч Социал демократ нам дэмжиж байгааг мэдэгдэв.

Андерссон ням гаригт болсон хэвлэлийн бага хурлын үеэр “Бид НАТО-д элсэх нь Швед болон Шведийн ард түмний аюулгүй байдлын төлөө хийж буй чухал алхам гэж үзэж байна. Энэ бол маш нухацтай бодсоны эцэст гаргасан шийдвэр” хэмээн хэлсэн байна.

Эх сурвалж: CNN

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд