Арслан цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан маргааш Монгол бөхийн өргөөнд болно

“Алтан Жолоо Групп”-ийн нэрэмжит Монгол Улсын арслан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан маргааш буюу тавдугаар сарын 15-нд Монгол бөхийн өргөөнд болно.

Энэ жил 30 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа хүндэтгэлийн барилдааныг “Алтан Жолоо Групп”сүүлийн есөн жил зохион байгуулж байна. Улсын аварга, арслан, заан цолтон олноор оролцдог Арслан цолны хүндэтгэлийн барилдаанд энэ жил улс, аймгийн алдарт цолтой 256 бөх уран мэхээ уралдуулан барилдана.

Монгол Улсын арслан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх 29 дэх удаагийн барилдаан 2019 онд Монгол бөхийн өргөөнд болж, Хэнтий аймгийн харьяат Улсын арслан Э.Оюунболд түрүүлжээ. 

Улсын Арслан цолны хүндэтгэлийн барилдааны түрүү бөхчүүд:

2019.05.05. Монгол бөхийн өргөө

“Арвайн Үндэс” ХХК-ийн нэрэмжит Улсын арслан цолны хүндэтгэлийн барилдаан

Түрүү: У.АР Э.Оюунболд Хэ

Үзүүр: У.АВ Н.Батсуурь Ув

Шөвөг: У.Х М.Бадарч Ар

У.Н Ч.Хөхчирэнгэр Хө

2017.05.14. Улаанбаатар, Баянзүрх

“Алтан Жолоо” Группын нэрэмжит Монгол Улсын Арслан цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан

Түрүү: А.А О.Хангай Хо

Үзүүр: У.АР Н.Батсуурь Ув

Шөвөг: У.АР Р.Пүрэвдагва Ар

У.Н Л.Цэрэнтогтох ГА

2016.05.22. Улаанбаатар, Баянзүрх

Монгол Улсын АРСЛАН цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан

Түрүү: У.АР Э.Оюунболд Хэ

Үзүүр: У.АР П.Бүрэнтөгс Ув

Шөвөг: У.Х Ө.Бат-Орших Ув

А.А О.Хангай Хо

2015.05.09. Улаанбаатар

“Арвайн Үндэс” ХК нэрэмжит Монгол улсын арслан цолны хүндэтгэлийн барилдаан

Түрүү: У.АР П.Бүрэнтөгс Ув

Үзүүр: У.Х Ө.Даваабаатар Тө

Шөвөг: У.АР Н.Батсуурь Ув

У.Х Б.Пүрэвсайхан Хо

2014.04.20. Улаанбаатар, Баянзүрх

Монгол улсын АРСЛАН цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх УЛС аймаг цэргийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан

Түрүү: У.АВ С.Мөнхбат Ув

Үзүүр: У.З Б.Батмөнх Тө

Шөвөг: У.Г Б.Гончигдамба За

У.Г Ж.Бат-Эрдэнэ ГА

2013.05.12. Улаанбаатар

Монгол улсын АРСЛАН ГАРЬД цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан

Түрүү: У.АВ С.Мөнхбат Ув

Үзүүр: У.Г Д.Рагчаа Ар

Шөвөг: У.Х Ц.Содномдорж Хө

У.Н Э.Энхбат Бу

2012.05.13. Улаанбаатар, Баянзүрх

МУ-ын Арслан Гарьд цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан

Түрүү: У.Х Ц.Содномдорж Хө

Үзүүр: У.АР Х.Мөнхбаатар Хө

Шөвөг: У.АВ С.Мөнхбат Ув

У.АР Г.Эрхэмбаяр Сэ

2011.05.15. Улаанбаатар

Монгол Улсын АРСЛАН цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан

Түрүү: У.Н Д.Батбаяр ГА

Үзүүр: А.А Р.Пүрэвдагва Ар

Шөвөг: У.АР Д.Ганхуяг Өв

А.А Л.Лха-Очир За

2010.05.08. Улаанбаатар, Баянзүрх

“Арслан”, “Гарьд” цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан

Түрүү: У.Н Ц.Содномдорж Хө

Үзүүр: У.АР Х.Мөнхбаатар Хө

Шөвөг: У.Г Н.Ганбаатар ГА

У.Н С.Мөнхбат Ув

2009.05.09. Улаанбаатар, Баянзүрх

МУ-ын Арслан, Гарьд цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан

Түрүү: У.Н Т.Өсөх-Ирээдүй Сэ

Үзүүр: У.З Д.Рагчаа Ар

Шөвөг: У.АР Х.Мөнхбаатар Хө

У.Г Н.Ганбаатар ГА

30 дахь удаагийн хүндэтгэлийн барилдаан маргааш 12.00 цагт Монгол бөхийн өргөөнд эхлэх тул аварга, арслангуудын өрсөлдөөнтэй, уран барилдааныг үзэх хүсэлтэй бөх сонирхогчид та бүхнийг өргөнөөр ирж, сонирхон үзэхийг урьж байна.  

Тасалбарыг www.ticket.mn-ээс худалдан авна уу?

spot_img

ШИНЭ

БУСАД МЭДЭЭ

error: Content is protected !!