Монголбанкнаас “Ипотекийн зээлийн олголт хэвийн явагдаж байгаа” гэх мэдээллийг өглөө. Тодруулбал, энэ сарын 1-нээс энэ сарын 11-ний хооронд Монголбанкны эх үүсвэрээр 7.9 тэрбум, арилжааны банкны эх үүсвэрээр 7.2 тэрбум буюу нийт 15.1 тэрбумын санхүүжилт олгосон гэжээ.

“Монголын ипотекийн корпораци” буюу МИК нь иргэдийн төлж буй 8 хувийн ипотекийн зээлийн 2-3 хувийг нь авдаг хэмээн Шадар сайд С.Амарсайхан мэдэгдсэн. Харин МИК-иас “Ипотекийн зээл олгох явцад иргэдээс хүү шимтгэл хураах ямарч боломжгүй, МИК оролцдоггүй” гэдгээ тайлбарлаад буй.