Ихэр хүүхэд төрүүлсэн эхийн тэтгэмж авах хугацаа 20 хоногоор нэмэгдлээ

Нийгмийн даатгалын хууль тогтоомжид орсон 2022.01.01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа өөрчлөлтийн нэг нь ихэр хүүхэд төрүүлсэн эхийн тэтгэмжийн тухай юм. Тодруулбал, ихэр хүүхэд төрүүлсэн эхийн тэтгэмж авах хугацаа 20 хоногоор нэмэгджээ.

Тэтгэмж авах эрх нь үүссэн ихэр хүүхэд төрүүлсэн ээжид тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож, дөрвөн сар 20 хоногийн хугацаанд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгодог болсон талаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.

spot_img

ШИНЭ

БУСАД МЭДЭЭ

error: Content is protected !!