No menu items!
HomeОнцлох үйл явдалБ.Обрушански: "Унгарын соёлын өдрүүд"-ийг анх удаа зохион байгуулж байгаа нь манай хоёр...

Б.Обрушански: “Унгарын соёлын өдрүүд”-ийг анх удаа зохион байгуулж байгаа нь манай хоёр орны хувьд чухал үйл явдал

-

“Унгарын соёлын өдрүүд-2022” болж байна. Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Унгар Улсын Элчин сайдын яамтай хамтран “Унгарын соёлын өдрүүд”-ийг Шангрилла молл худалдааны төвд зохион байгуулж байгаа бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд Унгарын Элчин сайд хатагтай Др.Обрущанский Борбала Анна, Унгар судлалын хүрээлэнгийн ерөнхий захирал доктор Хорват Лугошши Габор, Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, хэлтсийн дарга В.Батчимэг нарын албаны хүмүүс оролцлоо.

Соёлын өдөрт Унгарын боловсрол, соёл, шинжлэх ухаан, хоол хүнс, гоо сайхны бүтээгдэхүүний танилцуулга, сурталчилгааг толилуулж, Рубик шооны үзүүлбэр болох юм.

Унгар улсаас хүрэлцэн ирсэн ардын бүжгийн “Кинчөө” чуулгын уран бүтээлчид болон Саас вероника, Бата иштван нарын “Veni” хамтлагийн тоглолт болж, Унгар ардын дуу, бүжиг эгшиглэнэ. Өнөөдрийн арга хэмжээний төгсгөлд Шангрил-ла төвийн IMAX кино театрт “Кинчем морь” уран сайхны кино үзэгчдийн хүртээл болно.

“Унгарын соёлын өдрүүд” -ийн хөтөлбөр маргааш Сүхбаатарын талбайд үргэлжлэх юм. 

Соёлын өдрүүдийг нээж Унгарын Элчин сайд хатагтай Др.Обрущанский Борбала Анна үг хэллээ. Тэрбээр, “Бид Улааанбаатар хотноо “Унгарын соёлын өдрүүд”-ийг анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд энэ нь олон зууны түүхэн харилцааатай манай хоёр орны хувьд маш чухал үйл явдал юм. Манай хоёр улс дипломат харилцаа тогтоогоод 72 жил болж байгаа ч хоёр орны ард түмний хувьд өнө урт хугацааны түүхэн сэжмээр холбоотой. Учир нь манай хоёр улс хоёул Хүннү гаралтай гэж үздэг. Бидэнд эртний зан үйл, зочломтгой чанар, ёс заншил, угсаатны зүй зэрэг олон нийтлэг зүйл бий. Мөн гоёл, чимэглэл, хээ угалз, хөгжим, аялгуунд төстэй шинж чанарууд байдаг талаар Унграрын судлаачдын хийсэн судалгаанууд байдаг. Монгол ардын урлаг Унгарынхтай маш төстэй юм.

Түүнчлэн унгар, монгол хэлэнд 2000 орчим төстэй үгс бий. Нүүдэлчин түмний эртний ёс заншил орчин үеийн даяаршсан суурин хэв маягаас бага багаар алсарч байна.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд Боловсролын салбараас эхлээд бусад салбарын хамтын ажиллагааны хүрээ ихээхэн өргөжиж байна.  ХАА-н салбарын хувьд сүүлийн жилд Унгараас Монгол улсад нийлүүлэх экспортын хэмжээ өссөн буюу 58 хувьд хүрсэн нь манай хамт олны ажлын үр дүн юм. Соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, 1961 онд эхэлсэн Унгар-Монголын экспедицийн хамтарсан судалгааг өнгөрөгч жил дахин эхлүүлсэн бөгөөд энэ жил мөн үргэлжилж байна.

Мөн энэ оны хоёрдугаар сард Унгар-Монгол улсын кино урлагийн салбарт кино урлагийн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан бөгөөд Унгар, Англи, Монгол гурван улсын хамтран бүтээсэн Монголын эзэнт гүний Бат хааны талаарх түүхэн кино ирэх жилд үзэгчдийн хүртээл болно гэж найдаж байна.

2016 оноос хойш Унгарын Засгийн газраас жил бүр 200 оюутан боловсролын бүхий л түвшинд суралцах боломжийг бүрдүүлсэн билээ” гэдгийг онцоллоо.

Унгар улс нь 93,030 км кв газар нутаг, 9,9 сая гаруй хүн амтай бөгөөд албан ёсны хэл нь Унгар буюу мажар хэл юм. Мажар хэл нь Энэтхэг, Европ хэлний язгуурт багтдаггүй Европын холбооны 24 албан ёсны хэлний нэгд тооцогддог. Унгар улс сүүлийн 10 жил дэлхийн хамгийн их жуулчид очдог 15 газрын нэгээр нэрлэгдэж байна. Нийслэл Будапешт хот нь дэлхийн хамгийн үзэсгэлэнт хотуудын нэг юм.

шинэ мэдээ

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан "Б"-г Серби улсаас олж, энэ сарын 27-нд авчирчээ. Түүнийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Уг этгээд...

ЕБС-ийн сургалтын агуулгатай уялдуулж, амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна

Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хүрээнд өчигдөр нийслэлийн ерөнхий...

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

трэнд