No menu items!
HomeОнцлох үйл явдалМанай улсад жилд 100-130 орчим хүүхэд хорт хавдраар оношлогдож байна

Манай улсад жилд 100-130 орчим хүүхэд хорт хавдраар оношлогдож байна

-

Монгол Улсад жилд 0-19 насны хүүхдийн 100-130 орчим хорт хавдрын шинэ тохиолдол оношлогдож байна. Хүүхдийн хорт хавдрын өвчлөлийн бүтцэд цочмог цусны хорт хавдар, тархи мэдрэлийн эсийн хавдар зонхилон тохиолдож байна.

Манай Улсад хүүхдийн хорт хавдрын болон хавдрын бус эмгэгийн улмаас жил бүр 5-10 хүүхдэд донороос ясны хэм шилжүүлэн суулгах эмчилгээ шаардлагатай төдийгүй хүүхдэд донороос ясны хэм шилжүүлэн суулгах эмчилгээ гадаад улсад хийгдэх өвчний жагсаалтад байна.

Иймд ЭМЯ, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран Монгол Улсад хүүхдэд чөмөг шилжүүлэн сулгах эмчилгээг нутагшуулах боломж, хэрэгцээ шаардлага, тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцох уулзалтыг тав дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулав. Уулзалтаар ЭМЯ, УНТЭ, ЭХЭМҮТ хамтран хүүхдэд чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээ хийх хүний нөөцийг үе шаттайгаар дотоод болон гадаадад сурган бэлтгэх, эмчилгээ, оношилгооны бэлэн байдлыг хангах, сайжруулах чиглэлээр хамтарсан төлөвлөгөөг боловсруулан ээлжит хурлыг дахин зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд