“Эрт илрүүлгээр зүрхний хэм алдалт, цөсний чулуу, ходоодны хавдрын урьдал үе оношлогдож байна”

ХӨСҮТ-өөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр, “Улс орон даяар тавдугаар сарын 1-нээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн аяныг эхлүүлсэн. ХӨСҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих төвөөр үзлэг эхэлснээс хойш нийтдээ 119 хүн үйлчлүүлсэн байна. Эдгээр хүмүүсээс урьд нь оношлогдоогүй байсан 26 төрлийн өвчнийг илрүүлж, дараагийн шатны оношлогоо, шинжилгээнд илгээсэн.  

18-30 насны залуусын дунд зүрхний дамжуулалтын алдагдал, хэм алдалт, бөөр, шээсний замын болоод цөсний чулуу, ходоодны шархлаа болон ходоодны хавдрын урьдал үе, бамбайн зангилаа шинээр оношлогдож, дараагийн шатны тусламж үйлчилгээнд шилжүүлээд байна.

Өөрөө мэддэггүй байсан өвчлөлүүдээ эрт үед нь илрүүлж, дараагийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй авдаг нь эрт илрүүлгийн ач холбогдол юм. Тиймээс иргэдийг эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгтээ өргөн хүрэээнд хамрагдахыг уриалж байна.

ХӨСҮТ нь Баянзүрх дүүрэгт харьяалагддаг бөгөөд тус дүүргийн 10,14-р хорооны 30 мянган иргэнд үзлэг хийхээр төлөвлөгөөтөй ажиллаж, өдөрт 50-60 хүнд эрт илрүүлгийн үзлэг хийх боломжтой.

46-аас 60 хүртэлх насныхан үзлэгт идэвхтэй хамрагдаж, 18-30 насны иргэдийн хамрагдалт бусад насны бүлгийнхээс харьцангуй бага байна. Эрт илрүүлэгт хамрагдах иргэдийг албан ёсоор ажлаас нь чөлөөлж байгаа тул боломжоо ашиглаж, эрүүл мэндийн үзлэгтэээ хамрагдахыг залуучууддаа уриалж байна.

spot_img

ШИНЭ

БУСАД МЭДЭЭ

error: Content is protected !!