Ажилгүйдлийн, хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн үйлчилгээг цахимаар хүсэлт гарган авах боломжтой талаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.
Тодруулбал, www.e-mongolia.mn сайт -> Үйлчилгээнүүд -> Нийгмийн хамгаалал -> Даатгал ->
- “Ажилгүйдлийн”,
- “Хөдөлмөрийн чадвар түр алдсаны”,
- “Жирэмсний болон амаржсаны” тэтгэмж гэсэн дарааллаар эсвэл
daatguulagch.ndaatgal.mn сайт -> Тэтгэмж ->
- “Ажилгүйдлийн”,
- “Хөдөлмөрийн чадвар түр алдсаны”,
- “Жирэмсний болон амаржсаны” тэтгэмж гэсэн дарааллаар тус тус цахимаар авах боломжтой.