Б.Жаргалмаа: Торгуулийн мөнгө юунд зарцуулагдаж буйг иргэдэд мэдээлэх хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.05.05/ хуралдаанаар Засгийн газраас /2022.04.14/-ний өдөр өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:

Төрийн гол ажил бол улс иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах явдал юм. Энэ хууль дээр хуулийн байгууллын ачааллыг хөнгөлөх, мөрдөн байцаах ажлыг хөнгөвчлөх гол эрх зүй бол Зөрчлийн хууль.

Энэ төсөл дээр зөрчлийн шийтгэл, хариуцлага ногдуулах байгууллагууд тусдаа зохицуулагдаж орж ирж байгаа нь зөв зохицуулалт болжээ.

Цахим хэлбэрийн зөрчил, Хил хамгаалах байгууллагын зөрчил, Экологийн цагдаа гээд ангилсан байна. Аливаа хууль цаг үеэсээ шаардлагатай өөрчлөгдөх ёстой. Гэхдээ хүний эрхийг зөрчсөн асуудал гэм хэрэгт тооцогддог.

Иймд ажил үүргээ гүйцэтгэж явсан хүний биед халдахад зөвхөн Зөрчлийн хуулиар шийдэгдэхгүй байх аа. Зөрчлийн хувьд гол торгууль нь мөнгөн торгууль байдаг. Бас хөнгөвчлөх зохицуулалт байна.

Ажлын хэсгээс торгуулийн 50 хувийг хугацаандаа төлбөл 50 хувийн буцааж авна гэж хариулсан. Үүнийг тайлбарлаж өгөөрэй. Түүнчлэн иргэдэд хуулийн талаарх сайн мэдээлэл өгөхгүй бол торгууль өндөр байна гэсэн шүүмжлэл дагуулж байгаа.

Торгуулийн мөнгө юунд зарцуулагддаг юм бэ гэдгийг олон нийтэд мэдээлэх хэрэгтэй.

Бид амьдралд хэрэгждэг амьд хуультай болох ёстой. Ингэж байж УИХ-ын гишүүдийн ажлын үр дүн гарна.

spot_img

ШИНЭ

БУСАД МЭДЭЭ

error: Content is protected !!