“Цусны цагаан эсийн хорт хавдар”-аар өвдсөн зургаан настай Б.Тэмүүлэн хүүгийн гэр бүл Сүхбаатарын талбай дээр хандив цуглуулсан.
Тэгвэл Н.Батзулын гэр бүл хүүгээ эмчлүүлэхээр өнөөдөр өглөө Турк улсыг зорилоо.
Түүний хүү Тэмүүлэн 2019 оноос хойш ЭХЭМҮТ-ийн Цусны тасагт химийн эмчилгээ хийлгэж байсан ч хорт хавдар нь дахилт өгсөн тул яаралтай чөмөг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болсон. Улмаар монголчуудаасаа тусламж хүсэж, хоёр хоногийн хугацаанд эмчилгээний зардал нь цугласан юм.