Л.Халтар: Дарханы түр замын муугаас болж учирсан хохирлыг гүйцэтгэгч компани төлнө

0
304

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням асуулт асууж, ЗТХ-ийн сайд Л.Халтар хариуллаа.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Дарханы автозамын эвдрэл гэмтлээс болж иргэд, албан байгууллагад учирч байгаа хохирлыг хэн хариуцах вэ? Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй хийгдэж байгаа төслийн 2, 4-р багцыг Хятадын нэг бүтэлгүй компанид өгсөн Үнэлгээний хороог АТГ, хууль хяналтын байгууллагад шалгуулах хүсэлтийг гурван удаа тавьсан. ЗТХ-ийн сайд Л.Халтар та гурван удаа татгалзлаа. Шалгуулах ажлыг яагаад хийхгүй, өмгөөлж хамгаалаад, тойрч зугтаад байна вэ?

ЗТХ-ийн сайд Л.Халтар: Танаас АТГ-д хандах санал ирсэн. Цаад утгаараа ЗТХЯ Азийн хөгжлийн банкийг АТГ-д өгсөнтэй агаар нэг болчихоод байна. Энэ бол ёс зүйн хувьд тийм таатай зүйл биш.

Дарханы замын түр зам дээр гарч байгаа осол аваарын талаар ярьж байна. ТЦА-тай хамтраад ялангуяа 2,4-р багцын түр зам дээр цагдаагийн пост ажиллуулж байгаа. Түр зам дээр хурд хэтрүүлэхээс бусад шалтгаанаар, замын муугаас болж иргэдийн амь нас, эд материал, эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд гүйцэтгэгч компани хариуцна шүү гэдгийг хаврын ажил эхэлснээс хойш ярьж байна. Түр замаас болоод асуудал үүссэн бол ТЦА-аар түүнийг баталгаажуулж, гүйцэтгэгч компаниас нэхэмжлэх бүрэн үндэслэлтэй.

Олон улсын гэрээ болон манай яамнаас гүйцэтгэгч байгууллагатай байгуулсан гэрээн дээр энэ заалт орсон.