No menu items!
HomeЭрүүл мэнд"Зажлуурын булчин сайн ажиллаад байвал яс сайтай, бат бөх, кальци, давсуудаа хуримтлуулах...

“Зажлуурын булчин сайн ажиллаад байвал яс сайтай, бат бөх, кальци, давсуудаа хуримтлуулах чадвартай болно”

-

Хүүхдийн шүд, амны хөндийн өвчин, түүнээс урьдчилан сэргийлэлтийн талаар ЭМЯ-ны дэргэдэх Нүүр ам судлалын салбар зөвлөлийн гишүүн  Б.Өнөрбилэг дараах зөвлөгөөг хүргэлээ.

Шүдний бүтэц

Шүд, амны хөндийн өвчлөл дунд шүдний цоорол өндөр хувийг эзэлдэг. 1994 болон 2007 онд хийсэн судалгаагаар насанд хүрэгчдийн дунд уг өвний тархалт 86 хувьтай байсан бол саяхан хийгдсэн түүвэр судалгаагаар 68 хувь болтлоо багассан байна. Гэтэл түүврийн судалгаагаар 0-12 насныхны дунд шүд цоорол өвчний тархалт 86-100 хувьтай гарсан. Шүд цоорлын эрчим гэж байх бөгөөд энэ нь нэг хүүхдийн хэдэн шүд цоорсныг үнэлдэг юм. 1989, 1994, 1996, 2007 оны байдлаар цоорлын эрчим 3,4-4,8 байсан бол одоо өсөж, ялангуяа эмзэг бүлгийнхэнд энэ үзүүлэлт 7-8 болсон байна. Хүүхдүүдийн дунд 4,2-оос буурахгүй байгаа учраас шүд, амны хөндийн эрт илрүүлэг хүүхэд, өсвөр насныханд чиглэх нь үр дүнтэй, өндөр ач холбогдолтой гэж харж байна.

Хамгийн их арчилгаа шаарддаг, маш олон өвчний голомт болдог амны хөндийн эрхтэн бол мэдээж шүд. Хүүхдэд 20-24, насанд хүрэгчдэд 24-28 шүд байна. Сүүлийн жилүүдэд хүн төрөлхтөн зажлуурын булчингийн үйл ажиллагааны алдагдал, зөөлөн чанарын хоол хүнс иддэг болсноос шалтгаалаад шүдний тоо 32-оос цөөрөөд байна.

Шүд, амны хөндийн өвчлөлүүд бие даасан гэхээс илүүтэй үе шаталсан бүтэцтэй, бусад эрхтнийхээ хүндрэл болдог.

Сүүн шүд нь 6-8 сартайд гарах бөгөөд 2,5 настайд сүүлийн шүд ургаж, нийтдээ 20 болох ёстой. Манай эцэг, эхчүүд сүүн шүдийг тоохгүй орхих хандлагатай байдаг. Гэтэл сүүн шүдний доод талд байнгын шүд байрлалаа эзэлсэн байдаг учраас байнгын шүднээс илүү анхаарч, цоорлоос урьдчилан сэргийлэх, цоорсон бол эрт тусламж, үйлчилгээг авах ёстой. 6-8 насанд байнгын шүд солигдож эхлээд 14-15 насанд бүрэн солигдож, 20-25 насанд эрүү, нүүрний яс бүрэн хэлбэржиж дуусдаг.

Зургадугаар шүд буюу их араанаас шүд, амны хөндийн асуудал эхэлдэг. Уг шүд нь байнгын шүдээр солигддоггүй бөгөөд арын зайд шинээр гарч ирдэг юм. Тиймээс уг шүдний арчилгаанд ихээхэн анхаарах хэрэгтэй.

 Шүд, амны хөндийн өвчлөлүүд

Шүд цоорол

Шүд цоорлын хүндрэлүүд

Шүдний тулгуур эдийн үрэвсэл

Амны салстын өвчин

Ясны хальсны үрэвсэл

Ясны үрэвсэл

Хортой, хоргүй хавдрууд

Эрүүний үений эмгэгүүд

Эрүү нүүрний гажгууд

Шүдгүйдэл

Гэмтэл гэх мэт маш олон төрлийн өвчлөл байдаг.

Шүд цоорлоос урьдчилан сэргийлэх асуудал бол маш өргөн хүрээний, нийтийг хамарсан нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаа.

Эрүүл мэндийн яамны бодлого, эмч, эрүүл мэндийн байгууллагуудаас асуудлын 10-20 хувь шалтгаалдаг бол үлдсэн 70-80 хувь нь эцэг, эхчүүд, асрамжлан хамгаалагчдаас хамаарна. Шүд цоорол үүсэх олон шалтгаан бий. Хамгийн гол нь хооллолтын бүтэц өөрчлөгдчихлөө. Биднийг бага байхад чихэрлэг хоол, хүнс бага байлаа. Гэтэл одоо дэлгүүрт ороход “далай” шиг л байна.

Хооллолтын хувьд бас нэг анхаарах зүйл бол хагас боловсруулсан, жигнэсэн, хуурсан зөөлөн чанарын хоол хүнснийг хэрэглэдэг, зажлуургүй бүтэц рүү шилжих боллоо. Дээхнэ үед Монголчуудын шүдний талаар гадны аялагчид “Сүү, цагаан идээгээр хийсэн өвөрмөц, чулуу шиг хатуу идээг ажрахгүй зажилж иддэг” гээд тэмдэглэчихсэн байдаг. Шүд маш сайтай, өргөн шанаатай буюу 32 шүд бүрэн байлаа. Гэтэл сүүлийн 30 жилийн хугацаанд хүнсний бүтэц маш их өөрчлөгдсөнөөр чихэрлэг, хүчиллэг, зажлуургүй болж хувирч байгаа асуудалд анхаарлаа хандуулах цаг аль хэдийн болоод байна.

Шүдний өвчлөлийн цаад суурь шалтгаан үүнтэй холбоотой. Зажлуур их байх тусам зажлуурын булчин хөгжих бөгөөд энэ нь ясаа тэжээж, ясны өсөлт, хөгжилтийг тодорхойлох чухал үүрэгтэй. Зажлах, залгих, амьсгалах, ярих чинь бүгд булчингийн үйл ажиллагаа. Булчин сайн ажиллаад байвал дагаад яс сайтай, бат бөх, кальци, давсуудаа хуримтлуулах чадвартай болно гэсэн үг. Дээрээс нь их зажлах тусам шүлсний ялгаралт нэмэгдэж, механик цэвэрлэгээ болж байдаг. Шүлс нь шүд цоорол, буйлны үрэвслийн нянгуудын тэнцвэрт байдлыг хангах, хоол боловсруулахад асар чухал үүрэгтэй. Тиймээс хүүхдэд бүхэл мах зажлуулах, бүхэллэг хоол хүнс хэрэглүүлэх, цагаан идээ тогмол хэрэглүүлэх хэрэгтэй.

Дараагийн нэг асуудал бол амны хөндийн арчилгаа. Хүүхдийг найман нас хүртэл шүдийг нь өөрөөр нь угаалгахгүй байхыг зөвлөж байна. Хүүхэд өөрөө угааж чадахгүй, томчууд хүртэл 7, 8-р араагаа дутуу угаах нь бий шүү.

Шүд цооролт, түүний хүндрэлүүд

Хамгийн гадна талын гадарга буюу хатуу эдийн өвчлөлийн дараа зөөлцийн үрэвсэл үүсэх бөгөөд энэ холбоос эдийн үрэвсэл болж хүндэрдэг. Холбоос эдийн хүндрэл нь цаашлаад ясыг уусгах зэрэг маш олон хүндрэлүүдийг бий болгодог.

Эцэг, эхчүүд хүүхдийнхээ шүдийг цоорсныг мэдээд байгаа ч эмнэлгийн байгууллагад хандаагүйн улмаас маш олон хүндрэлүүд гарна. Шүд цоорол нь халдварын маш том голомт болдог бөгөөд сүрьеэгийн нян хүртэл очиж үүрлэдэг. Сүүлийн үеийн судалгаагаар сүрьеэгийн савханцрыг илрүүлээд байна.

 Хамгийн наад зах нь хүүхдийн хооллолтод өөрчлөлт гарснаар хоол боловсруулах замд ч сөргөөр нөлөөлнө. Зовиуртай хүүхэд яаж бүхэл мах зажлах юм бэ? Дандаа шөл ус, бантан, зутан идэх дуртай болоод ирнэ. Ингэснээр хүүхдийн өсөлт хөгжилт, эрүү, нүүрний ясны хөгжилд муугаар нөлөөлөөд эхэлнэ шүү дээ.

Энгийн л нэг шүд цоорол төрөл бүрийн ясны болон хальсны үрэвсэлээр амнаас эвгүй, өмхий үнэр гартал хүндэрсэн байх нь бий. Энэ чинь цаашлаад амь насанд ч аюул заналхийлэл учруулдаг. Манай улсад жилд  3-4 хүн шүдний гаралтай голтын үрэвслээс болж нас барж байна гэсэн нийтлэл гарсан байсан. Хөгжингүй орнуудад шүдний гаралтай өвчлөлөөс болж нас барах магадлал бага, эрс цөөрсөн. Гэтэл манайд байсаар байна.  

Шүд цоорлоос үүсэх хүндрэлүүд

 Шүд цоорлоос үүдэн бусад эд эрхтэнд дараах өвчлөлүүд үүсэх эрсдэлтэй.

Шууд

Амны хөндийн халдвар

Шүд хойрхой идэх

Амнаас эвгүй үнэр гарах

Шүд унах

Буйлны үрэвсэл

Шууд бусаар

Зүрхний шигдээс

Цус харвалт

Уушгины эрүүл ахуй

Чихрийн шижин

Гүйлсэн булчирхайн архаг үрэвсэл

Шүд бол биеийн эрүүл мэндийн үүд юм гэдэг. Судалгаагаар шүд амны хөндий, тулгуур эд, салстын өвний үндсэн шалтгаан нь ерөнхий бие махбодын суурь өвчлөлүүд бөгөөд шүд гэж бие даасан зүйл байхгүй бие организм бүхэлдээ нэг цогц систем юм. Шүд нь бие махбодын бусад өвчлөлд нөлөөлнө, эргээд бусад өвчлөл нь шүдэндээ нөлөөлнө гэдэг дүгнэлтийг гаргасан байдаг шүү.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд