Тавдугаар сарын 1-нээс орон даяар бүх иргэнийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулж эхэлсэн бөгөөд тус эрт илрүүлэг үзлэгийг бүтэн жилийн турш зохион байгуулах юм.
Үзлэгт хамрагдах иргэд ямар нэг бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай эсэх талаар ЭМДЕГ-аас мэдээлэл өгөв.
Даатгуулагч-Иргэн үзлэгт хамрагдахаас өмнө эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлсөн байх бөгөөд иргэний үнэмлэхээс өөр бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй.