ЗГ: БНСУ-ын иргэдийг визгүй зорчуулна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар:

-Хаягийн мэдээллийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төсөл,

-Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх чиглэлээр авах зарим арга хэмжээ,

-Визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газрын тогтоолын төсөл,

-Концессын гэрээ цуцлах болон бусад арга хэмжээний тухай,

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна.

Хуралдаанаар Монгол Улсад аяллаар ирэх БНСУ-ын иргэдийг визгүй нэвтрүүлэх шийдвэр гаргалаа.

Тодруулбал, Аялал жуулчлалын салбарыг дэмжих, жуулчдыг татах зорилтын хүрээнд Монгол Улсад жуулчлах зорилгоор 90 хүртэл хоногийн хугацаанд зорчих Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэдийг визийн шаардлагаас чөлөөллөө. Засгийн газрын хуралдаанаас гаргасан дээрх шийдвэр 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ.

spot_img

ШИНЭ

БУСАД МЭДЭЭ

error: Content is protected !!