НҮҮР Хэн юу хэлэв Ж.Батзандан: Монголыг аврах 18 хувьсгал удахгүй эхлэх болно

Ж.Батзандан: Монголыг аврах 18 хувьсгал удахгүй эхлэх болно

0
230

Австрали улсад элчингийн зөвлөхөөр ажиллаж байгаад тун саяхан эх орондоо ирээд буй УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан мэдээлэл хийлээ.

Тэрбээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт хүргүүлсэн бөгөөд үүнээс хойш чөлөөт иргэний МАНАН дэглэмийн эсрэг тэмцэлээ үргэлжлүүлнэ гэдгээ өнөөдөр мэдэгдлээ.

Мөн “Засгийн газар, УИХ-д ташуур өгөх цаг болсон гэж би үзэж байна. Тиймээс Ж.Батзандан Монголдоо ирлээ. Намайг судалгааны ажил хий гэж Австрали улсад зөвлөхөөр томилж явуулаад нэг жил болсон. Энэ хугацаанд 25 судалгааны ажил хийж, холбогдох байгууллагууд ру явуулсан.

Монголын шинэчлэх 18 хувьсгал номоо нөхдийн хамт бичиж хэвлүүллээ. Ж.Батзандан ном бичдэг, төрийг аврах төлөвлөгөө гаргадаг, тэр төлөвлөгөөгөө нөхдийн хамт хамтарч хэрэгжүүлдэг хүн. Одоо ажилдаа орно.

МАНАН дэглэмийг үндсээр нь устгаж, Монголыг аврах шинэ хувьсгал хийж, жинхэнэ ардчилсан, баян тансаг монголыг бий болгохын тулд Шинэ хувьсгал номын концепцыг Ерөнхий сайдад хүргүүлсэн. Ерөнхий сайд Ж.Батзандангийн нөхдийнхөө хамт бичсэн бодлогыг ойлгож, дэмжинэ гэж итгэж байна. Би тэмцлээс ухрахгүй. Би долдугаар сарын 01-нд шоронд орохдоо “Шударга ёсны эрэлд” гэдэг номоо бичээд гарч ирж байсан. Өнөөдөр Австралиас ирэхдээ “Шинэ хувьсгал” номоо бичээд ирлээ. Одоо ажилдаа орцгооё.

МАНАН дэглэмийн эсрэг эхлүүлсэн тэмцлээ үргэлжлүүлэхээр Австрали, Шинэ Зеланд, Швейцарийн загварт суурилсан хөгжлийн шинэ бодлого хэрэгжүүлэхээр Монголдоо эргэн ирлээ. Австралид байх нэг жилийн хугацаандаа Их Монгол Улсын их засаг Үндсэн хуулийн төслийг боловсруулж ирлээ. Өнөөдөр бид жижиг Монголд биш Их Монгол Улсад амьдрах ёстой. Их Монголын иргэддээ удахгүй Их засаг Үндсэн хуулийг батлуулж бэлэг барих болно. Шинэ хувьсгал буюу Монголыг аврах 18 хувьсгал удахгүй эхлэх болно” гэв.

error: Content is protected !!