No menu items!
HomeХэн юу хэлэвА.Ариунзаяа: Орон нутагт амьдрах хүмүүст 3 хувийн хүүтэй ипотекийн зээл олгоно

А.Ариунзаяа: Орон нутагт амьдрах хүмүүст 3 хувийн хүүтэй ипотекийн зээл олгоно

-

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны  өчигдрийн хуралдааны үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа ипотекийн зээлийг орон нутагт гурван хувь болгоно гэж мэдэгдлээ.

Тэрбээр “Дэлхий нийтийг хамарсан коронавирусийн цар тахлын тархалт 2022 он гарснаар эргэн идэвхжжиж, үүнтэй зэрэгцэн ОХУ болон Украины хооронд нөхцөл байдал хүндэрсэн нь Монгол Улсын эдийн засаг, хэрэглээний үнийн өсөлтөд нөлөөлж байгаа тул 2022 оны төсвийн орлого тасалдах, зайлшгүй шаардлагатай зардлыг дахин хуваарилах нөхцөл байдал үүсээд байна.

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд хувийн цэцэрлэгт олгох хувьсах зардлыг 2 дахин нэмэгдүүлж, 2022-2023 оны хичээлийн жилд хүүхэд сугалаагаар цэцэрлэгт элсдэг явдлыг зогсооно.

2022 оны 5-12 сард 1 сая төгрөг болон түүнээс доош цалинтай хүмүүс нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцсан даатгуулагчийг шимтгэлийн 50 хувийг буцаан олгох эрхзүйн зохицуулалтыг бий болгоно.

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосыг 2022 он дуустал хугацаанд импортын гаалийн албан татвараас чөлөөлнө. Төрийн өмчит компаниудын бүтцийн өөрчлөлтийг хийнэ.

Мөн хот, хөдөөгийн тэнцвэрт байдлыг хангаж, нийслэлийн төвлөрлийг сааруулах, хөдөө, орон нутагт тогтвор суурьшилтай амьдарч, бизнес эрхлэх таатай нөхцөлийг үе шаттай бүрдүүлэх үүднээс гурван хувийн ипотекийн зээлийг урьдчилгаа төлбөрийн таатай нөхцөлөөр олгож, хөдөө, орон нутагт бизнес эрхлэхэд эргэлтийн хөрөнгийг хөнгөлөлттэй зээл, татварын ялгавартай бодлогоор дэмжинэ” гэлээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд