No menu items!
HomeЭдийн засаг"Энэ сараас НӨАТ-ын сугалаа явуулахаа больсон"

“Энэ сараас НӨАТ-ын сугалаа явуулахаа больсон”

-

Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Сангийн сайд Б.Жавхлан НӨАТ-ын сугалааг явуулахгүй болсон талаар мэдээлжээ.

Тэрбээр, “НӨАТ-ын асуудал нэлээд олон нийтийн анхаарлыг татдаг. Төсөвтэй холбоотой эерэг, сөрөг олон асуудал гардаг. Шулуухан хэлэхэд аль болох НӨАТ-ын тогтолцоог хөндмөөргүй байна. Шинэ эдийн засгийн тогтолцоонд орсон сүүлийн 32 жил бидний бий болгосон маш зөв татварын тогтолцооны нэг систем нь энэ. Дэлхийн 160 улсад байдаг сонгодог татварын тогтолцоо. Манай 10 хувь тийм өндөрт орохгүй. Манайхаас гадна 36 улс 10 болон түүнээс доош хувьтай байгаа. БНХАУ-д 13, ОХУ-д 20, европын бүс 21 хувь байх жишээний.

2015 онд 46 хувьтай байсан НӨАТ-ын хамрагдалт одоо дөнгөж 61 хувьтай байна. Бидний зорилго бол 90 хувьд хүргэх бодлоготой. Төсвийн орлого бүрдүүлэлтэд маш найдвартай, тогтвортой орлого болж ирсэн бөгөөд төсвийн нийт орлогын 22 хувийг эзэлдэг. Жилдээ 3,7 ихнаяд төгрөгийн НӨАТ-ын орлого бүрддэг.

Далд эдийн засгийг ил болгодог НӨАТ-ын системийг бид цаашид улам хөгжүүлэх, тогтвортой байлгах хэрэгтэй. Сугалааг больсон. Энэ сараас больж байгаа. Сугалаа түүхэн хугацаанд тодорхой үүргээ гүйцэтгэсэн. Ойрын жилүүдэд буцаан олголтыг хоёр хувьдаа тогтвортой барих бодлоготой байгаа” хэмээжээ.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд