Бельги улсад үйлдвэрлэгдсэн “Kinder” нэрийн шоколадан бүтээгдэхүүнүүд нь нянгаар бохирлогдсон байж болзошгүй тул худалдан авч хэрэглэхгүй байхыг НЭМҮТ болон ЭМЯ-наас сэрэмжлүүлж байна.
Бельги улсын Арлон хотын Ferrero Ardennes S.A үйлдвэрт үйлдвэрлэгдсэн “Kinder” нэрийн дараах шоколадан бүтээгдэхүүн нь Салмонелла (Salmonella Typhimirium) нянгаар бохирлогдсон байж болзошгүй байна.

Иймд Kinder нэрийн шоколадан бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэхгүй байхыг та бүхэнд сэрэмжлүүлж байна.
Салмонелла нян нь хүний биед ороод 2-36 цаг, дунджаар 6-12 цагийн дараа халуурах, гэдэс базлах, суулгах, бөөлжих, толгой өвдөх шинж тэмдгүүдээр илэрдэг гэдэсний халдварт өвчин юм.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Kinder нэрийн шоколадан бүтээгдэхүүнийг импортлогч аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, эрсдэл бүхий бүтээгдэхүүний гарал үүсэл, үйлдвэрлэсэн болон хэрэглэж дуусах хугацаа, цувралын дугаараар тулгалт хийх хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.