No menu items!
HomeХүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжилЖ.Тайванбат: Бэлгийн бойжилт явагдаж байгаа үед  хөвгүүдэд дуу бүдүүрэх шинж хамгийн түрүүнд...

Ж.Тайванбат: Бэлгийн бойжилт явагдаж байгаа үед  хөвгүүдэд дуу бүдүүрэх шинж хамгийн түрүүнд илэрдэг

-

“УБ Сонгдо” эмнэлгийн бөөрний мэс заслын эмч Ж.Тайванбат “Хөвгүүдийн бэлгийн бойжилт” сэдвээр мэдээлэл өгснийг сийрүүлэн хүргэж байна.

– Хөвгүүдийн бэлгийн бойжилт хэдэн наснаас эхлэх вэ?

– Арав орчим наснаас эхэлнэ. ДЭМБ-аас шилжилтийн насыг 9-11 заасан байдаг бөгөөд 18 нас хүртэл үргэлжилнэ гэсэн байдаг. Энэ бол дэлхийн дундаж шүү дээ. Харин Монголчуудын хувьд 12-18 насыг бэлгийн бойжилт явагддаг нас үзээд байгаа юм. Бэлгийн бойжилт явагдаж байгаа үед  хөвгүүдэд дуу бүдүүрэх шинж хамгийн түрүүнд илэрдэг.

Харин биеийн өсөлтийн хувьд хөвгүүд охидоос хоцорч явдаг л даа. Гэхдэээргээд хоёр гурван жилийн дараанаас хөвгүүд огцом өсөөд эхэлдэг. Яг энэ үед бие өндөр, дуу бүдүүн, үс сахал ургана. Мөн бэлэг эрхтний үс ургаж эхлэхтэй зэрэгцээд төмсөгний хэмжээ томорч, тослог булчирхайнууд ялгарснаар эхүүн үнэртэй шүүрэл ялгарна. Гэхдээ энэ бол бэлгийн замын халдварт өвчний үеийн өөрчлөлтөөс өөр зүйл. Ялгаж, ойлгох хэрэгтэй.

Мөн бэлэг эрхтний тээрхийн ар талаар цагаан өнгийн ээдэм шиг зүйл үүсдэг. Энэ нь шилжилтийн насанд байдаг л зүйл. Гэхдээ угааж цэвэрлэж байх ёстой. Түүнчлэн эрэгтэй хүүхдийн шодойн хэмжээ томорч, шөнө унтаж байх явцад үрийн шингэн гадагшилж болно. Энэ бүх процесс нь эрэгтэй хүүхдийн биеийн онцлог, биологийн хүчин зүйлээс хамаараад бэлгийн бойжилтод хүрээд эр бодьгал бэлэн боллоо гэсэн дохио юм.

– Эцэг эхчүүд энэ үед юуг анхаарах ёстой вэ?

– Хүүхдүүд сэтгэл санааны хувьд эмзэг болчихдог. Энэ нь эрэгтэй, эмэгтэй хүүхдийн аль алинд анзаарагдана. Эрэгтэй хүүхдийн хувьд энэ үед ямарваа нэгэн юмны зөв бурууг ялган дүйх, харьцуулах, боловсруулах процесс заавал хэрэгтэй. Харин хүүхдэд зөв мэдээллийг өгөх “булаг” нь эцэг эх, багш,  гэр бүл нь байдаг. Хэрэв тэдгээр хүмүүс тоохгүй бол хүүхдийн мэдээллийн дараагийн эх сурвалж найз нөхөд болж таарч байгаа юм. Гэтэл тэр найзууд нь мөн ялгаагүй насыг туулж байгаа. Ингээд хөвгүүд бие биеэсээ янз янзын мэдээлэл аваад сайн, мууг ялгах чадваргүй болчихдог.

– Хөвгүүд хэзээнээс эрэгтэйчүүдийн эмчид хандаж эхлэх вэ?

– Монголд хүүхэд биеэ дааж эмнэлэгт үзүүлэх нь ховор шүү дээ. Ер нь бол 16 нас хүртлээ эцэг эхтэйгээ хамт ирдэг. Үүнээс хойш өөрөө биеэ даагаад хандаад эхэлдэг. Энэ наснаас өмнө эцэг эхчүүд сайн анхаарал хандуулж, бүх төрлийн зөвлөгөөг өгнө. Хэрэв хүүхэд ээж аав, асран хамгаалагчдад нэг л биш харагдаад, санааг тань зовоогоод байгаа бол үзүүлээрэй.

Эх сурвалж: УБ Сонгдо

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд