No menu items!
HomeХүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжилБ.Насанбурмаа: Хүүхэд стресст өртдөг

Б.Насанбурмаа: Хүүхэд стресст өртдөг

-

ЭМЯ, СЭМҮТ хамтран бүтээсэн подкаст нэвтрүүлгийн цагаар СЭМҮТ-ийн хүүхдийн сэтгэцийн эмч Б.Насанбурмаа “Хүүхдийн стресс ба сэтгэл түгшилт” сэдэвт зөвлөгөө, мэдээлэл хүргэжээ.

Б.Насанбурмаа: Стресс гэдэг нь зөвхөн насанд хүрэгчдэд бус бүх насныханд хүйс харгалзахгүйгээр амьдрал ахуй, гарч буй өөрчлөлттэй холбоотойгоор үүсдэг өргөн хүрээний ойлголт юм.

Үүнийг үүсгэгч хүчин зүйлийг стрессер гэж нэрлэдэг. Төсөөлөөгүй гэнэтийн бэлэг авах, шалтгалтанд бэлтгээгүй байсан асуулт даалгавар ирэх, төлөвлөгөө бүтэлгүйтэх, эцэг эхдээ зэмлүүлэх, шүүмжлүүлэх, гэнэтийн зүйлд өртөх гэх мэт үйл явдлуудад бид бүгд тодорхой хэмжээгээр стресст өртөж байдаг. Үүнээс харахад заавал сөрөг биш сайн үйл явдлууд ч биднийг стресстүүлдэг байна.

Тиймээс стрессийг дотор нь сайн болон сөрөг муу гэж ангилан хуваадаг.

Амьдралд тохиолдож буй үйл явдлуудаас хамаараад бидний сэтгэлзүй, сэтгэл хөдлөл, бие махбод өдөрт хэдэн янзаар хувирч, өөрчлөгддөг. Сэтгэл түгших, баярлах, гайхах, ганцаардах, уйтгарлах зэрэг маш олон мэдрэмж нь хүн бүрд үүсдэг хэвийн зүйл юм.

Сэтгэл түгших үед ихэвчлэн тийм зүйл болох вий гэж ирээдүйд санаа зовж, өнгөрсөн явдлын талаар сөргөөр дурсдаг. Муу дүн авах вий, ганцаараа үлдэх вий, алдаа гаргах вий дээ гэсэн сөрөг бодлууд олон удаа давтагдаад байвал сэтгэл түгших байдалд орсон байна гэсэн үг.  

Сэтгэл түгших үед бидний бие махбодод тодорхой шинж тэмдгүүд илэрнэ.

Тухайлбал, гэдэс базлах, шээс ойр ойр хүрэх, нүүр улайх, шүлс өтгөрч ам хуурайших, гар, хөл салгалах, толгой эргэх, сульдах, зүрх дэлсэх, амьсгал түргэсч давчдах, хөлс ихээр гарах, нулимс гоожих зэрэг шинжүүд өөрт мэдрэгдэж болно. Эдгээр шинжүүдээр өөрийгөө сандарч, түгшиж байгаа байдлыг мэдэж болно. Хуруу хумсаа мэрэх, толгой, гараа хөдөлгөх, тогтворгүй байдалтай байх, ээрч гацах, хэлэх гэсэн үгээ мартах, хэлэх гэж байснаасаа өөр зүйл хэлэх, уйлах зэрэг зан үйлийн шинжүүд бусдад ажиглагдана.

 Гэхдээ эдгээр нь хэвийн сэтгэл хөдлөл юм. Хэсэг зуур үргэлжлээд бага багаар арилдаг. Биеийн шинж тэмдэгүүдэд хэт их төвлөрч, айж сандрах хэрэггүй. Бие мах бод өөрийгөө идэвхжүүлж, түргэн бодож, түргэн шийдвэр гаргахын төлөө бүх хүчээ дайчлан ажиллаж байгаагийн шинж юм.

Хэрэв ямар нэгэн шалгалтанд бэлтгэж байхдаа түгшээд байгаа бол эртнээс төлөвлөж эхлээрэй. Юу ч хийхгүй байгаад байвал сэтгэл санаа улам л түгшдэг.

Сэтгэл түгших мэдрэмжийг багасгахад амьсгалын дасгал хийх нь маш их үр дүнтэй. Хамраараа удаанаар амьсгал авч, гэдсээ пөмбийлгөн хэсэг хугацаанд амьсгалаа түгжинэ. Амьсгалаа амаараа алгуурхан үлээж гаргаарай.

Зарим хүүхэд сэтгэл санаа нь хямарсан үед чихэр, шоколад ихээр иддэг, өсвөр насныхан тамхи гэх мэт буруу зуршилд автдаг. Энэ нь удаан хугацаанд үргэлжилвэл маш их сөрөг нөлөөтэй. Харин оронд нь хоббигоо хөгжүүлж, дуртай зүйлээрээ хичээллэх нь ашиг тус ихтэй.

Нойргүйдэх, сэтгэл түгших мэдрэмж шалтгаантай болон шалтгаангүйгээр олон дахин төрөх, амархан уйлах, заримдаа гутранги бодолд автах, бүх зүйл утгагүй санагдах, байгаа газраасаа зугтаах зэрэг байдлууд нь олон удаагийн давтамжтайгаар илрээд байвал заавал ойр дотны хүнээсээ тусламж хүсээрэй. Шаардлагатай тохиолдолд сургуулийн сэтгэлзүйч, нийгмийн ажилтан, багш, СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн клиник, 1800-2000 дугаарын 24 цагаар зөвлөгөө өгөх утас, ЭХЭМҮТ-ийн Өсвөрийн сэтгэлзүйч, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын сэтгэцийн эмчид хандаж, тусламж үйлчилгээ аваарай.

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд