No menu items!
HomeОнцлох үйл явдалЯпон улс ГССҮТ-д буцалтгүй тусламжаар тоног төхөөрөмж өглөө

Япон улс ГССҮТ-д буцалтгүй тусламжаар тоног төхөөрөмж өглөө

-

Япон Улсын Засгийн газраас коронавирусын цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглүүлж Төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд олгож буй эмнэлгийн тоног төхөөрөмжийн дээжийг хүлээлцэх арга хэмжээ өнөөдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд зохион байгуулагдав. Тус арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Япон Улсаас Монголд Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Кобаяши Хироюки болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн дээжийг гардуулан өгөх ёслолын арга хэмжээний үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд эрүүл мэндийн салбарт үнэтэй хөрөнгө оруулалт хийж салбарын хөгжилд бодитой дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа Япон Улсын Засгийн газарт талархлаа илэрхийлэв. Мөн Монгол Улсын Эрүүл мэндийн яамны нэр дээр хүлээн авах тоног төхөөрөмж, хэрэгслээс өнөөдрийн байдлаар цусны хийн анализатор, автоклав, унтуулгын аппарат, судас тодруулагч зэргийг хүлээн авч нийслэл Улаанбаатар хотын дүүргүүдийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд болон улсын хэмжээнд тусламж үйлчилгээ үзүүлдэг төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, тусгай мэргэшлийн төвүүдэд хуваарийн дагуу олгож, ашиглаж эхэлсэн байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд тэмдэглэв.

Япон Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки хэлэхдээ тус Төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд нийт санхүүжилтийн 60 орчим хувийг Эрүүл мэндийн яаманд олгохоор шийдвэрлэж нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг олгож байгаадаа баяртай байгаагаа онцлохын сацуу дээрх тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслүүд монгол хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Тусламжийн хүрээнд мэс заслын үед хэрэглэгдэх оношилгооны С хэлбэрт рентген аппарат 3, унтуулгын аппарат 1 ширхгийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд гардуулан өгсөн ба тус төвийн Ерөнхий захирал Э.Галбадрах эмнэлгийн хамт олны нэрийн өмнөөс талархлаа илэрхийлэв.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд