No menu items!
HomeДэлхийУкраин улс "Израил” болж хувирна

Украин улс “Израил” болж хувирна

-

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский дайны дараах улс орныхоо ирээдүйн талаар үзэл бодлоо илэрхийлжээ.

Тэрбээр Мягмар гарагт сэтгүүлчидтэй уулзахдаа “Украин бидний анх хүсэж байсан шиг улс болохгүй нь тодорхой боллоо. Европын орнууд шиг үнэмлэхгүй либерал улс болж чадахгүй. Харин бид өөрийн онцлогтой “том Израил” болно. Кинотеатрт, супермаркетад зэвсэгт хүчний төлөөлөл байх, иргэд галт зэвсэгтэй байх нь жирийн үзэгдэл болно” хэмээжээ.

Мөн ирэх арван жилийн хугацаанд Украины номер нэг асуудал бол аюулгүй байдал. Үүнийг бататгахын тулд Израилын жишгийг дагах тухай тэрбээр ярьсан байна.

Хоёрдугаар сарын 24-ний өдөр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин “тусгай цэргийн ажиллагаа” эхлүүлэх тушаал өгснөөр Оросын арми хөрш оронруугаа довтолж эхэлсэн. Энэ хугацаанд талууд удаа дараа хэлэлцээ хийсэн ч төдийлөн үр дүнд хүрээгүй.

Украины Ерөнхийлөгч Зеленский ард иргэддээ хандсан ээлжит мэдэгдэл хийхдээ, ОХУ армийн хүчээ шинэ цэргүүдээр зузаатгахыг хичээж байгаа ч Украин улс дайнд ялахын төлөө тэмцэнэ хэмээн онцолсон юм.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд