No menu items!
HomeТүүхГерманы сөнөөгчид хулчгар амьтад байсан гэж үү?

Германы сөнөөгчид хулчгар амьтад байсан гэж үү?

-

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Дэлхийн 2-р дайны үеэр ЗХУ-ын нисгэгчид Германы сөнөөгч бөмбөгдөгч онгоцнуудыг устгаж чадахгүй болохоороо мөргөн дайрч байсан олон тохиолдол байдаг бөгөөд тухайн үеийн үзэл суртлаас болоод тэр үү иймэрхүү амиа золиослон дайрахыг бараг л Зөвлөлтийн үндэсний бахархал шахам хэмжээнд үздэг байжээ. Бүр “таран бол зөвхөн эрэлхэг баатруудын үйлдэл” гэсэн ойлголт бий болсон байдаг. Энд Японы камиказе нарын тухай дурсаад ч яахав.

Харин Зөвлөлтийн дайсан болсон Люфтваффе-гийн нисгэгчид ийм дайралтыг хийдэггүй байсан нь үнэн бөгөөд тооцоотой, хянуур нь дэндсэн тэдний хувьд ингэх шаардлага ч байгаагүй юм. Германы нисэх хүчний сор болсон Хартман гэхэд л дайсныг мөргөх байтугай, халз болон маневрын тулалдаанд огт оролгүй зугтдаг, дайснаа мэдээгүй байхад өндрөөс огцом дайрч гэнэдүүлэн унагадаг аргатай байв. Ер нь л Германы экспертүүдийн (асс-ын герман хувилбар) үндсэн арга энэ байсан билээ.

 Харин “Оросуудын” хувьд бол энэ нь хулчгар амьтдын гаргадаг зан гэнэ. Гэхдээ ийм аргаар байлддаг байсан Германы сөнөөгч нарыг аймхай хулчгар гэж нэрлэх нь ядаж л шударга бус юм.

Дайн төгсөх шатандаа орж Германы хотуудыг Англи Америкийн хүнд бөмбөгдөгчүүд газартай тэгшилж, дорно талаас Зөвлөлтийн дайрагчид зогсоо зайгүй балбаж эхлэхтэй зэрэгцэн нисгэгчид нь өөрөөр тулалдахаас өөр аргагүй болж ирлээ.

1945 оны эхээр Люфтваффе нь холбоотнуудын бөмбөгдөгчтэй тэмцэх сөнөөгчийн шинэ, тусгай хороо байгуулсан бөгөөд тэдний тулалдах гол арга нь дайснаа мөргөн устгах явдал байв. Энэ санаачлалыг хурандаа Ханс Иохам Херманн гаргасан ба түүнийхээр бол Германы ихэнх сөнөөгч нисгэгч нар нь дайсны бөмбөгдөгчийг устгах гэж дэмий оролдсоор хайран амиа, техникээ золиосолж байгааг зогсоох цорын ганц арга нь энэ байсан бололтой. Хэрвээ мөргөх том бүлэг байгуулж, дайсны үй олон онгоцны эсрэг бүхэл хороогоор дайран орж мөргөн устгаж эхэлбэл дайсанд хүн хүч, техникийн илүү их хохирол учруулахаас гадна сэтгэл зүйн ихээхэн дарамтад оруулна гэж үзэж байв. Бараг л анхны том дайралтын дараа Германы тэнгэрт холбоотнуудын онгоц үзэгдэхгүй болтлоо айж сандарна гэж тооцож байсан гэдэг. Хермманы энэ саналыг дээрээс зөвшөөрчээ.

Гитлерийн нэрийн дор Херрман нь тусгай ажиллагаанд оролцох сайн дурын нисгэгч нарыг цуглуулж байхдаа тэд ямар аргаар байлдах тухай огт ярилгүй байсаар бараг 2000 хүнийг шинэ бүлэгтээ элсүүлж авчээ. Тэдний бараг 70 хувь нисэх хүчний сургуульд сурдаг залуухан сонсогч нар байв.

Ингээд 1945 оны 3-р сарын 24 нөөс бэлтгэл эхэлж, нисгэгч нарыг орчин цагийн байлдааны арга техникт, ялангуяа мөргөх аргад сургаж эхлэх гэсэн боловч ихэнхдээ л онгоцоо агаарт хэрхэн яаж тогтвортой явуулах тал дээр л голчлон ажиллаж байсан юм. Шинэхэн “ангаахайнууд” нь олигтой тэгшхэн нисэж чаддаггүй байсан учраас тэр. Мөн үзэл суртлын ажлыг ч дээд зэргээр хийж эхэлсэн ба дайснаа мөргөн устгахаар сэтгэл шулуудсан ничгэгч бүхий шинэ хороог Эльба гэж нэрлэсэн байна.

Энэ хороонд тусгай тоноглолтой Мессер-109, FW-190 онгоцнууд байсан гэх боловч эдгээр нь бусад мессер, фоккероос юугаараа ялгаатай байсан тухай мэдээлэл байдаггүй бололтой. Зарим хүмүүсийн сүүлд ярьснаар дээрх онгоцнууд нь ганцхан жижиг пулеметтой байсан нь дайсантай буудалцах биш харин мөргөхөд л хамаг анхаарлаа хандуулах зорилготой байсан юм байх.

Ингээд 4-р сарын 7 ны өдөр Эльба  хороо агаарт гарах боллоо. Америкийн 1300 бөмбөгдөгч, 800 гаруй сөнөөгч бүхий (энэ ямар айхтар тоо вэ гэдгийг анзаарч байгаа байх. Халх голд хамгийн олон онгоц оролцсон агаарын тулалдаан болсон гэж ярьдаг хүмүүс үүнийг яаж тайлбарлах юм бол?) том бүлэг дөхөж ирэх үед Эльбагийн бүх онгоц болох 183 сөнөөгч агаарт гарчээ. Герман нисгэгчдийн чихэвчид  Вагнерын хөгжим хангинаж, эмэгтэй хүний “эх орныхоо төлөө бүхнийг хийхийг” уриалсан уриа лоозон сонсогдсоор.

Гэвч хэсэг нисгэгч нар нь төөрч, таарсан буудалд бууж, зарим нь шатахуун дууссаны улмаас хээр аргагүйдсэн буулт хийсээр. Дайсныг олж очсон нь ердөө 100 хүрэхгүй. Америкийн сөнөөгч нар эдгээр онгоцыг тосон авч 47-г унагасан бол хүнд бөмбөгдөгч нарын буучид бас 6-г жагсаалаас гаргасан байна. Харин Германууд дайсныхаа 23 онгоцыг мөргөн унагажээ. Нөгөө дайснаа мөргөж чадахгүй хулчгарууд гэж байсан Герман нисгэгчид шүү.

Гэхдээ Америкчууд үүнийг хүлээн зөвшөөрдөггүй буюу тэд дайсны дайралтаас болж 8 бөмбөгдөгч алдсан гэнэ.

Энэ бол Эльбагийн эхний бөгөөд сүүлчийн нислэг байлаа. Алдарт Адольф Галланд нь энэ явдлын тухай сонсоод “Херманн бол Герингийн дараа орох гэмт этгээд” гэж хэлж байсан гэдэг.

Үүнээс хойш Германчууд ийнхүү бөөгнүүрлэсэн дайралт хийхээ больсон боловч эх орныхоо төлөө дайсны онгоцыг мөргөх нь үргэлжилсээр байсан билээ.

P.S

Таран буюу дайсны онгоцыг мөргөн устгах гэдэг нь Японы камиказе нарын дайралтаас арай өөр зүйл бөгөөд дайсныг мөргөх нь шууд амиа алдана гэсэн үг биш. Дайсныг дайран мөргөсөн нисгэгч нарт амьд үлдэх бага боловч боломж байсан ба амьд үлдсэн түүх ч зөндөө. Эдгээр нисгэгчид өөрийн онгоцны сэнсээр дайсныхаа сүүл болон далавчийг нь зүсэх, шүхрээ бэлдэж байгаад дайсны онгоцыг их биеэрээ мөргөж гэмтээнгүүтээ үсрэх гэх мэт олон янзаар дайрдаг, мөргөдөг байсан бол Японы камиказе нар нь дайсныг халз мөргөж, дайсантайгаа цуг үхэх зорилготой бэлтгэгдсэн хүмүүс байсан юм.

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд