Сон Е Жин, Хён Бин нар өнөөдөр хуримлана

Солонгосын алдарт жүжигчин Сон Е Жин, Хён Бин нарын хурим “зууны гэрлэлт” хэмээн нэрлэгдээд буй. Хурим болоход хэдхэн цаг үлдээд байгаа бөгөөд тэдний шүтэн бишрэгчид тэсэн ядан хүлээж байгаа талаар Өмнөд Солонгосын хэвлэлүүд онцолсоор байна.

Тэд дотно харилцааныхаа талаар нийтэд мэдээлснээс хойш хаана болзож, арга хэмжээнүүд дээр хамтдаа ирж, бие биеийнхээ талаар юу ярихыг олон нийт сонирхож, олны анхаарлын төвд шилжсэн.

Тэдний хуримын ёслол өнөөдөр Сөүл хотын Гванжин-гу хотын Гранд Уолкерхилл зочид буудалд байрлах Aston House-д болох юм.

Сон Е Жин, Хён Бин нар анх 2018 онд “Хэлэлцээр” кинонд хамтран тоглохдоо танилцсан бөгөөд түүнээс хойш дотносжээ. Энэ хугацаанд болзож байсан гэсэн цуу яриа хэд хэдэн удаа гарч байсан ч үгүйсгэж байв.

Дараа нь дэлхийн олон орны үзэгчдийг байлдан дагуулсан “Crash Landing on you” кинонд хамтарсан бөгөөд 2021 онд харилцаагаа албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. 

Үүний дараахамтдаа Чежү арал руу аялж, Хван Жун Минийн тоглолтыг үзэх зэргээр харилцаагаа нээлттэй болгосон.

allkpop.com

spot_img

ШИНЭ

БУСАД МЭДЭЭ

error: Content is protected !!