No menu items!
HomeДэлхийӨмнөд Осет ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэнэ

Өмнөд Осет ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэнэ

-

Өвөр Кавказын салан тусгаарласан бүс нутаг болох Өмнөд Осет ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэх хүсэлтээ илэрхийлжээ.

Тус улсын Ерөнхийлөгч Анатолий Бибилов мэдэгдэлдээ “Оростой нэгдэх нь бидний стратегийн зорилго гэдэгт би итгэдэг. Энэ бол бидний замнал, ард түмний хүсэл эрмэлзэл. Бид энэ замаар явж, ойрын хугацаанд хуулийн дагуу зохих арга хэмжээг авах болно. Өмнөд Осетийн Бүгд Найрамдах Улс түүхэн эх орон болох Оросын нэг хэсэг болно” хэмээжээ.

Гүрж, Орос хоёр улс Абхаз, Өмнөд Осетийн газар нутгийн асуудлаас болоод олон жилийн турш дайсагналцсан. 2008 онд Оросын цэрэг эдгээр бүс нутгуудад нэвтэрч, Гүржийн армитай дайтаж байв.

Дайны дараа ОХУ-ын эрх баригчид тус улсын тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрсөн билээ.

Дэлхийн ихэнх улс орон Өмнөд Осетийг Гүрж улсын нэг хэсэг гэж үздэг. Харин ОХУ, Венесуэл тэргүүтэй цөөн хэдэн улс  тус улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн юм.

Эх сурвалж: Russia Today

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд