No menu items!
HomeХоол, шим тэжээлНЭМҮТ: Хаврын улиралд цагаан идээ хэрэглэх нь ходоодны галын илчийг сэлбэнэ

НЭМҮТ: Хаврын улиралд цагаан идээ хэрэглэх нь ходоодны галын илчийг сэлбэнэ

-

Хаврын улиралд идээ ундаа, явдал мөрийг хэрхэн тохируулан сонгож хэрэглэх талаарх зөвлөгөөг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хүргэж байна. 

Энэ үед өвлийн эх, адагт дотор хурж байсан ходоодны ерөнхий галын илч суларснаас шингээх чадвар буурдаг бөгөөд цаг агаар хуурайшин, салхи босон дулаарахад хүний биеийн дотоод дулаан болох шар бий болдог байна. 

Иймд өвөл дуусан цагаан идээнд шилжих завсрын энэ үед “үүц” махаа задалж хааяа яргуй идсэн ямааны махаар хоол хийн иддэг. Шар тос, цагаан тос, өөх тослог зүйл өрөм, хайлмаг, ээзгий, бяслаг, зөөхий, ааруул зэрэг цагаан идээг цайндаа хийн гэсгээн идэх зэрэг нь ходоодны галын илчийг сэлбэж, илчийг үүсгэдэг тул хаврын хавсраг, салхи жаврыг давахад тустай тул голлон хэрэглэж иржээ. 

Мөн аарцтай шөл, шар тостой арвайн гурил, хуучин арвайн гурил, хөх гурилын төрлийн хоол, боов боорцог, хонь үхрийн махтай гурилтай шөл, саримстай бууз, банш, хуушуур, га-гийн шөл, шар тосонд гурилдсан цай, буцалсан ус, зөгийн балтай ус ууж, шим төгөлдөр цагаан идээ, будаа зэрэг бор хоол халуунаар нь хоолловол сайн.

Баримтлах зарчим:

  • Орой унтаж эрт босож, цэвэр агаарт явган их алхаж, биеийн алжаалыг тайлах, 
  • Өдөр унтахыг тэвчиж, сүүдэрлэг газар сууж амарч, хөдөлгөөн сайн хийх, хуурай дулаан орчинд ажиллаж амьдрах, 
  • Ерөнхийдөө хавар аль болох олон удаа дасгал хийвэл зохино.

Түүнчлэн, “Мамбадацан” нэгдсэн эмнэлгийн ерөнхий захирал Д.НацагдоржМонголын уламжлалт анагаах ухаанд хүний эрүүл мэндийн байдлыг жил, улиралтай нь уялдуулж авч үздэг. Тухайлбал хаврын цаг эхлэхэд байгаль, гараг эрхсийн нөлөөлөл нь хүний биед өөрчлөлт авчирна. Хий, шар, бадганы онолоор дулааны улиралд бадгана аривдах үйл явц өрнөдөг. Тиймээс бид хаврын цагт идэх, идээ ундаандаа маш сайн анхаарах ёстой.

Хүмүүний ходоод тодорхой хэмжээтэй. Хүн ямар ч улиралд, цаг үед өөрийнхөө ходоодны хэмжээнд идээ ундаагаа зохицуулах ёстой. Зарим үед хүмүүс идээ ундаагаа хэтрүүлэх гээд байдаг. Энэ нь бидний эрүүл мэндэд сөрөг үр дагавартай.Хаврын улиралд ходоодны галын илчийг сайжруулах шимтэй идээ, ундаа хэрэглэх нь зүйтэй. Энгийн жишээ хэлэхэд, хаврын улиралд буцалсан усыг уух хэрэгтэй. Тодруулбал, таван аяга усыг саванд хийж нэг аяга ус болтол ширгээгээд уухад эмчилгээ болно. Мөн хаврын улиралд хий, бадганыг арилгахад туслах зүйлийг хэрэглэнэ. Бидний гар дор байдаг зүйл бол зөгийн бал, цагаан гаа. Тиймээс зөгийн бал, гаатай усыг бага багаар уух нь хаврын эрүүл мэндэд нэн чухал” гэдгийг хэлсэн юм.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд