No menu items!
HomeЭмч зөвлөж байнаЭ.Төмөрчөдөр: Хөхний хортой хавдар удамших хандлагатай байдаг

Э.Төмөрчөдөр: Хөхний хортой хавдар удамших хандлагатай байдаг

-

ХСҮТ-ийн Хөхний төвийн мэс заслын эмч Э.Төмөрчөдөр  хөхний хорт хавдрын талаар мэдээлэл өглөө.

– Хөхний хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйл нь юу байдаг вэ?

– Удамшил- Хөхний хортой хавдар удамших хандлагатай байдаг. Удамшихдаа ийм ийм генээр удамшдаг гэдгийг тогтоосон бөгөөд 13 төрлийн мутаци байна гэж үздэг. Хортой хавдар дээр мутаци үзэх нь энгийн. Харин эрүүл хүний цуснаас хортой хавдрыг генетикийн түвшинд илрүүлнэ гэдэг нь багийн ажил юм. 2000 оны үед мутацийг хадгалж байгаа хүмүүсийн хөхийг бүтэн аваад оронд нь имплант суулгадаг байсан. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад шүү. Ингэсэн ч нөгөө мутациа хүн хадгалж байгаа учраас эргээд тухайн хүнд өндгөвчний хортой хавдар үүсэх эрсдэл байсан.

Хүүхдээ хөхөөрөө удаан хооллох- ДЭМБ-ын зөвлөмжид хүүхдийг нэг жил хүртэл хугацаанд хөхүүлнэ гэсэн байдаг. Учир нь хөхний сүүнд байгаа уураг нь жилийн хугацаанд хүүхдийн дархлааны суурь болж өгнө. Харин үүнээс хойш хэрэггүй гэж үздэг. Манай улсын эмэгтэйчүүд дунджаар хоёр жил хөхүүлж байна.

Идээт үрэвсэл- Идээт үрэвслийн шарх нь хортой хавдрын суурь болдог. Манайхан горьдоно гэж ярьдаг даа, тухайн үедээ халуурсан зовиурласан бол нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй. Ингээд эмийн эмчилгээ хийлгэсний дараа эход харуулна. Энэ нь тухайн суурин дээр ямар нэг хадвар үүсэх вий гэдэг урьдчилан сэргийлэлт болно.

Тамхи- Тамхи татдаг эмэгтэйчүүдийн эстроген даавар дарангуйлагдаж байдаг. Ер нь тамхи татдаг эмэгтэйчүүд хөхний өвдөлттэй байдаг л даа. Яагаад гэхээр тэр эстроген даавар нь хөхний уян зөөлөн байдлыг нөхцөлдүүлж байдаг юм. Тамхи татдаг эмэгтэйчүүд хөхний хорт хавдар тусах эрсдэл тамхи татдаггүй эмэгтэйчүүдээс 1.5 дахин өндөр  гэж үздэг.

Таргалалт- Таргалалт бол хортой хавдрын үндсэн шалтгаан гэдгийг дэлхий нийт баталчихсан. Манай эмэгтэйчүүд биеийн жингийн индексээрээ таргалалтын хоёрдугаар зэрэгтэй байна. Энэ нь хөхний хорт хавдар үүсэх шалтгаан болж байгаа.

– Хөхний хоргүй хавдрын үед ямар эмчилгээ хийдэг вэ?

– Хоргүй хавдар гэдгээ 100 хувь оношлох нь чухал. Үүний дараа соруулж, буталж авдаг аргыг ашиглаж болно. Гэхдээ тэр нь хэмжээтэй. Мөн хэсгийн мэдээ алдуулалттай мэс ажилбарууд хийгддэг. Хоргүй хавдрын шалтгаан нь тодорхойгүй, гормоны хамааралтай гэж үздэг л дээ. Хоргүй гэдгээ оношилсон үед хянах тактик бас барина. Заримдаа өөрсдөө алга болох тохиолдол учраас тэр.

– Хүүхдийн хөхний хавдрын тохиолдол хэр их байдаг вэ?

-Тохиолдол их бага. Хүмүүс хөх гэхээр л эмэгтэйчүүдийн өвчин гэж ойлгодог. Эрчүүд ч гэсэн тусдаг. Манай улсад 2020 онд дөрөв, 2021 онд бас дөрвөн эрэгтэй хүн оношлогдсон. Тэгэхээр өсвөр насны эрэгтэй хүүхдүүд хөхөөр нь хөндүүрлэх, хатуу зүйл тэмтрэгдээд удаж байвал эмнэлэгт хандах хэрэгтэй.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд