No menu items!
HomeДэлхий"Орост инстаграмыг хааснаар алдартнууд орлогынхоо ихээхэн хувийг алдана"

“Орост инстаграмыг хааснаар алдартнууд орлогынхоо ихээхэн хувийг алдана”

-

Гуравдугаар сарын 14-нөөс буюу өчигдрөөс Орос улсын инстаграмд нэвтрэх эрхийг хязгаарлажээ. Мөн Мета корпорацын өөр нэг нийгмийн сүлжээ болох фэйсбүүкийг тус улсад гуравдугаар сарын 4-нд хаасан байна.

Орос улсад инстаграмыг хааснаар олон уран бүтээлчид орлогынхоо ихээхэн хэсгийг алдах болно хэмээн оросын хэвлэлүүд онцлов. Тухайлбал Ольга Бузова, Настя Ивлеева, Полина Гагарина зэрэг олон дагагчтай алдартнууд жилдээ хэдэн арван сая рублийн орлогыг инстаграмаас олдог ажээ. Харин инстаграмыг хааснаар сурталчилгаа хийж, орлого олдог блогчдод сөргөөр нөлөөлнө хэмээн үзэж байгаа юм.

Оросын одод инстаграмаас нэг жилийн хугацаанд хэр их орлого олсон бэ?

Ольга Бузова

2021 онд инстаграмаас олсон орлого: 55.3 сая рубль

Дагагчдын тоо : 23.3 сая

Ольга Бузова бол дуучин, телевизийн хөтлөгч, жүжигчин, дизайнер нэгэн. Эх сурвалжийн мэдээлснээр Бузовагийн нэг нийтлэлийн зар сурталчилгааны үнэ 350-800 мянган рубль байдаг аж. Тэрбээр аялал жуулчлалын агентлагууд, гоо сайхны салонууд, хоол хүнс, зураг засварлах програм, хувцасны брэнд зэрэг олон байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчилдаг байна.

Настя Ивлеева

2021 онд инстаграмаас олсон орлого: 35.3 сая рубль

Дагагчдын тоо: 18.9 сая

Настя Ивлеева нь блогчин, телевизийн хөтлөгч, жүжигчин юм. Тэрбээр “Орел и решка” хэмээх нэвтрүүлэгт оролцсоныхоо дараагаар нэрд гарчээ. Ивлеева машин, компьютер тоглоом, онлайн хайпермаркет, гоо сайхны бүтээгдэхүүн, хоол хүнс, хүнсний дэлгүүрүүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчилдаг.

Аня Покров

2021 онд инстаграмаас олсон орлого: 27.8 сая рубл

Дагагчдын тоо: 7.3 сая

Тэрбээр блогчин, дуучин, телевизийн хөтлөгч бөгөөд залуусын ихээр ашигладаг Тик Ток дээр алдартай нэгэн. 2020 онд Оросын Форбес сэтгүүл Аня Покровыг хамгийн өндөр орлоготой тиктокеруудын жагсаалтын 9-р байранд эрэмбэлжээ.

Айда Галич

2021 онд инстаграмаас олсон орлого: 27.2 сая рубль

Дагагчдын тоо: 6.6 сая

Телевизийн хөтлөгч, дуучин, блогчин Галич. Инстаграм дээр тэрбээр гоо сайхны дэлгүүр, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, эм, хүүхдэд зориулсан бараа, хувцас зэргийг сурталчилж орлого олдог.

Полина Гагарина

2021 онд инстаграмаас олсон орлого: 26.4 сая рубль

Дагагчдын тоо: 8.6 сая

Полина Гагарина нь дуучин, жүжигчин, Евровидение 2015 наадмын мөнгөн медальт, Voice шоуны көүч юм. Инстаграмд олон дагагчтай тэрбээр агаарын тээврийн компани, үнэртэй ус, хувцас, аксессуар зэрэг бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчилдаг.

Дина Саева

2021 онд инстаграмаас олсон орлого: 19.2 сая рубль

Дагагчдын тоо: 9.3 сая

Тэрбээр загвар өмсөгч, дуучин, блогчин төдийгүй хамгийн алдартай тик токчин юм. Саева инстаграмаар гоо сайхны дэлгүүр, тансаг хувцасны брэндүүдийг сурталчилдаг.

Рената Литвинова

2021 онд инстаграмаас олсон орлого: 17.5 сая рубль

Дагагчдын тоо: 1.2 сая

Литвинова нь жүжигчин, найруулагч, кино зохиолч, телевизийн хөтлөгч юм. 2003 онд тэрээр ОХУ-ын гавьяат жүжигчин цол хүртжээ. Тэрбээр үнэт эдлэл, эмнэлэгийн үйлчилгээ, гоо сайхны дэлгүүр, тансаг хувцасны брэндүүд, дээд зэрэглэлийн такси үйлчилгээ зэргийг сурталчилдаг байна.

Ксения Собчак

2021 онд инстаграмаас олсон орлого: 17.2 сая рубль

Дагагчдын тоо: 9.3 сая

Ксения Собчак бол сэтгүүлч, телевизийн хөтлөгч, жүжигчин юм. 2019 онд тэрээр “Осторожно, Собчак!” хэмээх шоуг санаачлан эхлүүлжээ. Харин 2020 оны 2-р сараас эхлэн ОХУ-ын нэгдүгээр сувгийн дээр “Doc-Tok” нэвтрүүлгийг хөтөлж байгаа юм. Инстаграмаар тэрбээр зочид буудлын үйлчилгээ, хувцасны брэнд, гоо сайхны мэс засал, засварын бүтээгдэхүүн, дотоод засал чимэглэл, аялал жуулчлалын агентлагуудын үйлчилгээг сурталчилдаг байна.

Елена Темникова

2021 онд инстаграмаас олсон орлого: 16.2 сая рубль

Дагагчдын тоо: 5 сая

Дуучин, ая зохиогч тэрбээр “Евровидение 2007” наадмын гуравдугаар байр эзэн. Тэрбээр инстаграмаараа ихэвчлэн  автомашин, тансаг хувцасны брэнд, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, гоо сайхны бүтээгдэхүүн, компьютер, нүүр арчилгааны төхөөрөмж, онлайн кино театр, хоол хүнс зэргийг сурталчилдаг.

Клава Кока

2021 онд инстаграмаас олсон орлого: 12.6 сая рубль

Дагагчдын тоо: 8.1 сая

Дуучин бүсгүй 2021 онд Crash дуугаараа оны шилдэг дууны шагналыг хүртжээ. Тэрбээр инстаграмаараа компьютер тоглоом, гоо сайхны дэлгүүр, хувцас, хоол, супермаркет, арьс арчилгааны бүтээгдэхүүнийг ихэвчлэн сурталчилдаг.

Эх сурвалж: gazeta.ru

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд