No menu items!
HomeХэн юу хэлэвБ.Бямбадорж: Томуу, томуу төст өвчнөөр бага насны хүүхдүүд өвчлөх нь их байна

Б.Бямбадорж: Томуу, томуу төст өвчнөөр бага насны хүүхдүүд өвчлөх нь их байна

-

Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар НЭМГ-ын дарга Б.Бямбадорж мэдээлэл өглөө.

Тэрбээр “Халдварын тархалт нэг үеэ бодвол буурч, өдөрт дунджаар 300-500 хүн халдвар авч байгаа. Орны ачаалал 40 хувьтай байна. Томуу болон томуу төст өвчин нэмэгдэж, бага насны хүүхдүүд их өвдөж, эрүүл мэндийн байгууллагын ачаалал нэмэгдэж байгаа.

Түргэн тусламжийн дуудлагын 13.7 хувийг хүүхэдтэй холбоотой дуудлага эзэлж байна. Иймээс ЭМЯ-тай хамтарч, орны зохицуулалт хийж, ачааллыг тэнцүүлэн ажиллаж байгаа.

Өнгөрсөн хоёрдугаар сард 101,499 хүн дархлаажуулалтад хамрагдсан. Энэ нь зорилтот бүлгийн иргэдийн 6.2 хувь. Өдөрт 150-200 хүн дархлаажуулалтад хамрагдаж байгаа” гэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд