No menu items!
HomeЭрүүл мэндНЭМҮТ: Дараах амьсгалын дасгал ковидын үед үр дүнтэй

НЭМҮТ: Дараах амьсгалын дасгал ковидын үед үр дүнтэй

-

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс ковидын лавлах 119 дугаарт ирсэн түгээмэл асуултад хариулжээ.

НЭМҮТ: Дархлаа дэмжих цэгэн эллэг нь тунгалагын булчирхайнууд дээр даралт өгч, цагаан эсийн тоо нэмэгдэх үйл явцыг хурдасгадаг тул тогтмол хийвэл дархлаа сайн дэмжигдэнэ. Мөн амин дэмтэй хоол хүнс хэрэглэж, сайн унтаж амарч, дасгал хөдөлгөөн хийвэл дархлаа сайн дэмжигдэнэ.

Мөн Ковид-19 өвчнөөр өвдсөн үед болон дараа амьсгалын дасгал хийх нь уушгийг нөхөн сэргээхэд тусалдаг. Амьсгалын дасгал нь стресс, сэтгэл түгшилтийг багасгахаас гадна өрцний үйл ажиллагаа, уушгины багтаамжийг сайжруулдаг. Дараах дасгалыг зөвлөе.

Эвшээгээд инээх амьсгалын дасгал

-орон дээр эсвэл сандал дээр эгц сууна,

-Гараа дээш өргөж, уртаар сунган эвшээнэ,

-өргөсөн гараа доош буулгах бөгөөд төгсгөл хэсэгт 3 секунд инээмсэглэнэ,

-1 минут давтан хийнэ.

Энэхүү дасгал нь цээжний булчинг тэлж өгснөөр өрцний хөдөлгөөнийг сайжруулна.

Шуугиантай амьсгалын дасгал

-орон дээр эсвэл сандал дээр эгц сууна,

-гараа хэвлий хажуу хэсэгт байрлуулж, амаа жимийн хамраар аажмаар амьсгал авч, хэвлий тэлж байгааг мэдрэн намуухан амьсгалах,

-уушгинд агаар дүүрсний дараа уруулаа жимийж, хамраараа “хмммм” чимээ гаргана.

Үүнийг дахин давтан амьсгалаа хамраараа авч, хамраараа гарган нэг минут хийнэ.

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд