Камила Валиева Гавьяат тамирчин цол хүртжээ

0
540

Бээжингийн олимпын мөсөн талбайд цахиур хагалан гарч ирсэн, “мөсний гүнж” хэмээн нэрлэгдээд буй ОХУ-ын тамирчин Камила Валиева Гавьяат тамирчин цол хүртжээ. Ийнхүү 15 насандаа ОХУ-ын Гавьяат тамирчин хэмээн цоллуулахаар боллоо. Түүнтэй хамт Бээжингийн олимпоос медаль хүртсэн есөн тамирчин энгэрээ мялаажээ.

Олимпын наадамд дөрвөлсөн эргэлт амжилттай гүйцэтгэсэн анхны эмэгтэй уран гулгагч болж түүхэнд бичигдээд буй тэрбээр харамсалтай нь допингийн шинжилгээнд бүдэрсэн.

Дашрамд дурьдахад Камилла Валиева гурван нас гарантайгаасаа эхлээд тэшүүрээр гулгаж эхэлжээ. Үүний хажуугаар тэрбээр балет, гимнастикаар хичээллэж байсан бөгөөд ээж нь түүнийг уран гулгалтын спортод түлхүү анхаарахыг хүссэн байна.