No menu items!
HomeОнцлохМанай улсад халдварын батлагдсан тохиолдол 17 боллоо

Манай улсад халдварын батлагдсан тохиолдол 17 боллоо

-

Эрүүл Мэндийн Яамнаас коронавирусын талаарх цаг үеийн мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү халдвар авсан хүний тоо нэгээр нэмэгдсэн талаар мэдээллээ. Тэрбээр “дөрөвдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдлоор тусгаалдагдсан 20 хүний нэгд нь коронавирус илэрлээ. Ингээд Монгол улсад нийт 17 коронавирусын батлагдсан тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс дөрвөн хүн эдгэрсэн. 13 хүн эмчилгээ, лабораторийн шинжилгэээний хяналтан дор байна. Өнгөрсөн өдөр 220 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс нэгд нь илэрсэн бусад нь сөрөг гарсан. Дөрөвдүгээр сарын 12-нд ОХУ-аас ирж Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 74 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Мөн ажиглах байранд байгаа БНСУ-аас ирсэн 110, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 11, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 4 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 225 хүн ажиглалт, хяналтад байна” гэв.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд