No menu items!
HomeУИХ-ын гишүүн76: УИХ-ын гишүүн Ц.Идэрбат

76: УИХ-ын гишүүн Ц.Идэрбат

-

“76” булангаараа 2020 оны сонгуулиар сонгогдсон УИХ-ын шинэ 76 гишүүнийг уншигч та бүхэндээ танилцуулж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Ц.Идэрбатыг онцолж байна.

ТОВЧ НАМТАР

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат 1981 онд төржээ.

УИХ-ын нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшин олонхыг саналыг авч, ялалт байгуулсан тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа гаргасан захирамжийн дагуу Хэнтий аймгийн засаг даргаар томилогдож байсан юм.

1998 онд арван жилийн дунд сургуулиа төгсөж, Англи хэлний багш, Төрийн удирдлагын менежер мэргэжлээр их сургуулиа дүүргэсэн. Түүний ажил хөдөлмөрийн МАН-ын хороонд Улс төрийн ажилтнаас эхлэлтэй. Энэ албан тушаалыг 5 жил хашжээ.

2008-2012 онд Хэнтий аймгийн Хэрлэн сумын засаг даргын орлогч, 2016-2020 Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч, 2020 оноос Хэнтий аймгийн Засаг даргаар ажилласан. Нийтдээ дөрвөн удаа аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байжээ. 

Гишүүний фейсбүүк хуудсаас авав.

Хувийн амьдрал:

Түүний эхнэрийг С.Болортунгалаг гэдэг бөгөөд тэд арван жилийн сургуульд байхдаа үерхэж, гэр бүл болжээ. Тэднийх гурван хүүхэдтэй.

ХӨРӨНГӨ ОРЛОГЫН ХУРААНГУЙ

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2020 оны хөрөнгө, орлогын мэдээллийг нийтэд ил болгосон билээ. Энд тэрбээр өөрийн орлого 22,2 сая, гэр бүлийн орлого 40 сая гэж мэдүүлжээ. Ц.Идэрбат гишүүн амины орон сууцгүй бөгөөд 266 саяар үнэлэгдэх нийтийн орон сууц, хашаа байшин, хоёр үйлчилгээний зориулалттай байртай.

24 саяын үнэтэй Toyota Lexus автомашин унадаг, 80 саяын хурдан удмын адуу, үхэртэй, 24 саяын газартай гэж мэдүүлжээ.

Гадаадад дансгүй бөгөөд дотоодын хадгаламжиндаа 15,8 сая төгрөгтэй тэрбээр “Хэнтий ТВ”-д 56 хувийн хувьцаа, гурван тусгай зөвшөөрөл эзэмшдэг аж. Хөрөнгө орлогын мэдүүлгийн дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.

ХЭВЛЭЛИЙН ХУУДАСНАА

“Гэр бүлийн хүчирхийллийн гол үндэс нь архи…”

Тэрбээр, нэгэн хуралдааны үеэр “Гэр бүлийн хүчирхийллийн гол үндэс нь архи. Нэг орой л эцэг, эх архи ууж, асуудал эхэлдэг. Тэр болгонд архи уух эсэхийг хянаад байж чадахгүй. Тиймээс архины үнийн асуудалд анхаармаар байна.

20 мянган төгрөгөөр архи авч уусан хоёр нөхөр өдөржин согтуу сууж байгаад л орой нь хүчирхийлэл бий болж байгаа шүү. 0,75 архи 20 мянга хүрэхгүй байна гэдэг өнөөгийн нийгмийн халамжаас авч байгаа мөнгөний хажууд хямдхан зүйл. Энэ нь гэмт хэрэг гарах үндэс болдог юм билээ. Мөн архины найрлага, чанар ямар байна вэ, олон хүний ам дамжсан яриа бий. Монгол хүний уураг тархи, бие хаанд хэр зохицож байна вэ” хэмээн өөрийн байр суурийг илэрхийлжээ.

“Төрийн албан хаагчийн шалгалтанд арай гэж тэнцсэн ч цалингаа голоод ажлаасаа гарч байна”

УИХ-ын чуулганы хуралдаанаар Г.Тэмүүлэн. Л.Мөнхбаатар, Ж.Бат-Эрдэнэ нарын гурван гишүүний өргөн барьсан Төрийн албаны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Энэ үеэр Ц.Идэрбат гишүүн өөрийн байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр,”Төрийн анхан шатанд хүндрэлтэй зүйлүүд их бий. Орон тоо сулардаг ч төрийн албан хаагчийн шалгалт өгөөд тэнцдэггүй, шалгалтыг жилдээ ганц, хоёрхон удаа авдаг, арай гэж тэнцсэн нэг нь төд удалгүй цалингаа голоод гардаг тохиолдлууд бий. Тэгээд дахиад хоосон орон зай үүсч, хэн нэгэнд нь давхар хариуцлага үүрүүлж, хийдэл үүсээд байна. Төрийн албаны тухай хуулиа нийтэд нь авч үзвэл яасан юм бэ гэдэг саналтай байна” хэмээн шүүмжилсэн юм.

“Эрүүл мэндийн салбарын ажилтнуудаа анхаарах хэрэгтэй”

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат “Өнгөрсөн хугацаанд ажиглахад халдварын дайралтыг эрүүл мэндийн салбарынхан маань л нуруундаа үүрсэн. Нарийн мэргэжил, ур чадвар шаарддаг тул сайн дурынхан тэнд ажиллах боломжгүй. Өнгөрөгч халдварын давалгаануудад эрүүл мэндийн салбарынхан өөрсдөө маш их хохирол амссан. Эдгэр хүмүүст сэтгэл зүйн болон бусад эмчилгээ хийгдэх үү? Үүн дээр сайн анхаараач ээ. Олон эмч сэтгэлзүйн хувьд тогтворгүй болдог, амархан ядарч сульддаг, мартаж санадаг боллоо гэж байна” гэжээ.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд