No menu items!
HomeХүмүүсДуучин Д.Болдын тухай хамгийн сонирхолтой 16 баримт

Дуучин Д.Болдын тухай хамгийн сонирхолтой 16 баримт

-

“The Voice of Mongolia” шоуны шүүгч, Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын талаар сонирхолтой баримтыг танд хүргэж байна.

1978 оны 11-р сарын 16-нд Улаанбаатар хотод төрсөн.

1986 онд “Хөгжим бүжгийн коллежийн” хийлийн ангид элсэн орж 1998 онд хийлч, төгөлдөр хуурч мэргэжлээр төгссөн.

1995 онд “Камертон” хамтлагийг байгуулж одоо хүртэл рок поп урсгалаар уран бүтээлээ туурвиж байгаа бөгөөд 2005 оноос эхлэн бие даасан уран бүтээлийн гараагаа эхэлсэн.

Дуучин Болд 2006 онд өөрийн B Production-г үүсгэн байгуулсан. B production хэд хэдэн авъяаслаг уран бүтээлчийг хөгжүүлж, уран бүтээлийн замд нь оруулжээ. Та бүхний сайн мэдэх Маралжингоо, Эгшиглэн, Агиймаа, Sho хамтлаг /Опозит/ нарын уран бүтээлчид төрөн гарчээ

Залуусын дунд хүч төрөн орж ирсэн “Vandebo” хамтлагийнхан Төрийн соёрхолт дуучин Д.Болдтой хамтран “Чамд сонсогдож байна уу” хэмээх шинэ уран бүтээл гаргасан билээ.

Мөн Дуучин Болд Монгол Улсдаа дэлхийн стандарт хангасан албан ёсны “А” зэрэглэлийн “440 HZ” нэртэй дуу бичлэгийн студи байгуулсан. Тоног төхөөрөмжийг Английн “SSL” компаниас оруулж ирсэн бөгөөд студийн зураг төслийг АНУ-ын дэлхийд алдартай студийн дизайнерууд гардаж, зөвлөгөөний дагуу ажлуудыг нь хийсэн байна.

2018 онд Монгол ТВ-р цацагдсан The Voice of Mongolia шоуны 1-р улирлын дөрвөн шүүгч, дасгалжуулагчдийн нэгээр сонгогдон ажилласан. Мөн энэ улирлын сүлд дуу “Гуниг бүхэн баяртай”-г зохион дуулсан байна.

Мөн тэрээр Д.Отгонбаяр шүүгчийн багаас хасагдсан оролцогч Г.Дөлгөөнийг багтаа авч, чин сэтгэлийн нулимс унагасан нь үзэгчдийн сэтгэлийг ихэд хөдөлгөсөн. Дуучин Д.Болд энэ тухайгаа өөрийн фэйсбүүк хуудаснаа “Чиний цуцашгүй хайртай зүйлдээ яахад ч бэлэн дүрэлзэн асаж байгаа гал шиг сэтгэлийг чинь мэдрээд өөрийн эрхгүй ховор гардаг аз жаргал зүрх сэтгэлийн нулимсаа гаргалаа” гэжээ.

Тэрбээр өмнө нь шоуны оролцогч Х.Ядамд өөрийн хүзүүний зүүлтээ бэлэглэсэн нь олны анхаарлыг татаж байсан. Түүнийг “The Voice Mongolia” шоуны шүүгч болсноос хойш үзэгчид мэдрэмжтэй, хүнд урмын үг хэлж чаддаг уран бүтээлч хэмээн магтах болсон билээ. Мөн түүний шооч, наргианч зан чанар нь хүмүүст ихэд таалагдаж, хошин мэдрэмжтэй хэмээгдэх болсон.

Тэр, дуулж, ая зохиохоос гадна шүлэг муугvй бичдэг. Анх “Хэн ч өгөөгvй хайр” шүлгээ дуу болгож, хамтлагийнхаа анхны “18 нас” цомогт оруулжээ.

Мөн 2016 онд “Channel 11” телевизээ байгуулан олон улсын стандартад нийцсэн Английн тоног төхөөрөмжөөр тоноглож, дуу хөгжим, кино, рокестр зэрэг бүх төрлөөр бичлэг хийхээр тохижуулсан байна.

Үүнээс гадна “Улаанбаатар фитнесс” клуб нээсэн. Тус фитнесс нь бэлтгэлээ хийсний дараа багшийнхаа зөвлөсөн, тохирсон хоолыг зооглох “B room” кафетай.

Түүний гэр бүлд урлагийн хvн олон. Өвөө нь АЖ, тeрийн соёрхолт, нэрт морин хуурч Г.Жамьян, аав нь манай шилдэг архитекторчдын нэг бол ээж нь дуурийн дуучин. Мөн тэрээр  “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуунтай үеэлүүд.

Харин түүний гэргийг Ж.Бямбажав гэдэг. Эгч Ж.Бямбасүрэнтэйгээ бага наснаасаа эхлэн Европын орнууд, Америкт гэрээгээр уран нугардаг байжээ. Тэд ахмад циркчдийн нэг, МУГЖ Д.Жанчивдорж гуайн охид юм. 

Болдын эхнэр Ж.Бямбажавын төрсөн эгч Ж.Бямбасүрэн Камертон хамтлагийн дуучин Эбагийн эхнэр билээ.

Дуучин залуу маань өдгөө эхнэр, хоёр хүү, охины хамт амьдардаг.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд