No menu items!
HomeУИХ-ын гишүүн76: УИХ-ын гишүүн Ч.Ундрам

76: УИХ-ын гишүүн Ч.Ундрам

-

2022 онд нийтлэгдсэн мэдээлэл болно.

“76” булангаараа 2020 оны сонгуулиар сонгогдсон УИХ-ын шинэ 76 гишүүнийг уншигч та бүхэндээ танилцуулж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Ч.Ундрамыг онцолж байна.

ТОВЧ НАМТАР

Чинбатын Ундрам эдийн засгийн ухааны доктор, дэд профессор цолтой. Тэрбээр Монгол Улсын Их сургуулийн сургалтын нэгдсэн албаны дарга, Захиргаа, дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал, Санхүү төлөвлөлт хариуцсан дэд захирлаар ажиллаж байв.

Параламентад анх удаагаа сонгогдсон тэрбээр 1982 онд төржээ. Ч.Ундрам 1998 онд Нийслэлийн 23-р дунд сургуулийг төгсөж, 1999 онд АНУ-ын ахлах сургуульд оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдсан байна. Дээд боловсролын хувьд Англид бизнесийн удирдлагын бакалавр, магистр, Японы Нагоягийн их сургуульд эдийн засгийн ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан аж.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам 2005 онд Эм Си Эс Интернэйшнл ХХК-д маркетингийн менежерээр ажлын гараагаа эхлүүлсэн. Тэрбээр 2010-2020 он хүртэл МУИС-д тасралтгүй ажиллаж, үүний хажуугаар Монгол Улсын Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөлийн гишүүний ажлыг хийж байв. Улмаар 2020 оны УИХ-ын сонгуульд Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшин анх удаагаа парламентад сонгогдоод байна.

Ч.Ундрам нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Нөхөр бид хоёр багийн найзууд, 12, 13 настай анх танилцсан. Нэг мэдэхэд дасаад л хайртай болчихсон байсан. Тэрийгээ ч бараг ойлгоогүй. Намайг Японд докторант байхад бид албан ёсоор үерхэж эхэлсэн. Бид хоёрт адилхан зан чанар байдаг, өөр ч байна. Жишээ нь манай нөхөр их спортлог. Харин би усанд сэлнэ, шатар, дартсаас хэтрэхгүй. Багадаа балетчин, уран нугараач болохыг мөрөөддөг байлаа. Манай хүн ном их уншдаг. Инженер мэргэжилтэй, мэргэжлээрээ ажилладаг” гэсэн байдаг.

ХӨРӨНГӨ ОРЛОГЫН ХУРААНГУЙ

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдээллийг нийтэд ил болгосон байдаг. Тэрбээр 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн жилийн орлого 142 сая, гэр бүлийн орлого 60 сая төгрөг гэжээ.

Тэрбээр 510 саяын нэг нийтийн орон сууц, хоёр зуслангийн байшин, хоёр авто зогсоолтой бөгөөд 533 сая 950 мянган төгрөгний тээврийн хэрэгслүүдтэй.

УИХ-ын гишүүдээс үнэт эдлэлээр эхний гуравт бичигддэг нь УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан, Ч.Ундрам нар. Гишүүн Ч.Ундрам нэг тэрбум гаруйн үнэт эдлэлтэй хэмээн мэдүүлсэн байна. Мөн түүний  дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн нь 89 сая 563 мянган төгрөг ажээ.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам Хөнгөнбетон ХК, Дийзл транс ХХК, Малтикс ХХК-иас хувь эзэмшдэг байна.

ХЭВЛЭЛИЙН ХУУДАСНАА

Ч.Ундрам: С.Удвал ахайтны кинонд улсын төсвөөс мөнгө аваагүй

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр гишүүн бүрийн ширээн дээр “Улаан цэцэг” киноны постер байрлуулсан нь олны шүүмжлэлийг дагуулсан. Учир нь Төр нийгмийн зүтгэлтэн С.Удвалын бодит амьдралаас сэдэвлэсэн, бүрэн хэмжээний “Улаан цэцэг” уран сайхны киног Монголын эмэгтэйчүүдийн холбооны захиалгаар “Ю фильм” уран бүтээлийн нэгдэл хийсэн юм.

Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Ундрам дараах тайлбар мэдээллийг цахим хуудсандаа нийтэлсэн байдаг. Тэрбээр “Сономын Удвал ахайтны кино зураг авалт хийгдэж байгаа, улсын төсвөөс мөнгө аваагүй. Өөрсдөө бид босгож, гадаадын санд төсөл бичиж ажиллаж байна. Төр нийгмийн зүтгэлтний киноноос Монгол эмэгтэйчүүд үлгэрлэл авч, үүрд дурсах болтугай” хэмээжээ.

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Ч.Ундрам нарын хамаарал бүхий компаниуд зээлээ төлжээ

Одоогийн парламентад сууж буй гишүүн Ц.Анандбазарын эзэмшдэг “Сод Монгол групп” ХХК, Ч.Ундрам гишүүний аавын эзэмшдэг компани болох “Вояжер минерал ресурсес” ХХК Хөгжлийн банкнаас зээл авсан гэх мэдээлэл гарсан байдаг.

Харин Хөгжлийн банкны зээлтэй холбоотой “Өөрсдөөр нь төлүүлье” хэлэлцүүлгийн үеэр Хөгжлийн банкны Экспорт, импорт, худалдааны санхүүжилтийн газрын захирал Б.Амгалан “Сод Монгол компани өчигдрийн байдлаар зээлээ төлж барагдуулсан. 3.6 тэрбум төгрөгийн зээл төлсөн. Мөн “Вояжер минерал ресурсес” уул уурхайн компани өчигдөр 2 тэрбум, өнөөдөр 1.6 тэрбум төгрөг төлөөд зээлээ хаасан.  Өнөөдрийн байдлаар 39 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдээд байна. Үүний дийлэнх нь зөрчилтэй, шүүхэд хандсан зээл байсан” гэдгийг хэлсэн байдаг.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд