No menu items!
HomeБоловсролЛ.Ганбат: ЭЕШ-ыг 6 болон 12 дугаар сард зохион байгуулна

Л.Ганбат: ЭЕШ-ыг 6 болон 12 дугаар сард зохион байгуулна

-

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр БҮТ-ийн дарга Л.Ганбат “Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр буюу 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн 09:00 цагт улс орон даяар эхэлж байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийг жил бүр 70-75 хоногт зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд дөрөвдүгээр сарын 25-ныг хүртэл зохион байгуулахаар төлөвлөж байна.

Цаашид ЭЕШ-ыг жилд хоёр удаа авдаг болохоор өөрчлөлт оруулж байгаа. Ингэхдээ эхний шалгалтыг зургадугаар сарын 20-30-ны хооронд тодорхой дөрвөн өдрийг сонгож авна. Хоёр дахь шалгалтыг арванхоёрдугаар сард зохион байгуулна.

Үүнтэй уялдуулан оюутан элсүүлэх журамд өөрчлөлт оруулна. Өөрөөр хэлбэл, зургадугаар сард элсэлт зохион байгуулж, хичээлийн шинэ жил есдүгээр сарын 1-нд эхэлдэг байсан бол нэмэлтээр арванхоёрдугаар сард ЭЕШ авдаг болсноор их, дээд сургуулиуд өвлийн элсэлт авдаг систем рүү орно. ЭЕШ-ын журамд бүрэн дунд боловсрол эзэмшсэн хүн хамрагдана гэдэг заалт бий.

Зургаадугаар сард өргөн хүрээнд хамрагддаг байсан суралцагч нар ЭЕШ-д хамрагдана. Харин арванхоёрдугаар сард зохион байгуулагдах ЭЕШ-д магадгүй дүн оноогоо ахиулахыг хүссэн, зургаадугаар сард зохион байгуулагдсан ЭЕШ-д орж чадаагүй, бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ авсан хэн боловч хамрагдах боломжтой. Арванхоёрдугаар сард зохион байгуулагдах ЭЕШ-ын бүртгэлийн талаар тухай үед нь мэдээлнэ”гэв.

Мөн тэрбээр мэдээлэл өгөх үедээ “ЭЕШ-ын дүн оноог олон улсын элсэлтийн шалгалтын дүн оноотой дүйцүүлэх журам гаргасан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсад олон улсын хөтөлбөрөөр хичээллэдэг суралцагчид болон гадаадад суралцагч нар өөрийн хүсэлтийн дагуу заавал ЭЕШ өгөхгүйгээр олон улсын шалгалтын дүн оноогоо Монголын ЭЕШ-ын дүн оноотой дүйцүүлэн дотоодын их, дээд сургуульд элсэн суралцах боломж нээлттэй болж байна” гэдгийг хэлсэн юм.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд