No menu items!
HomeНийгэмХөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх ажлын хэсэг байгуулна

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх ажлын хэсэг байгуулна

-

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо хуралдаж Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж гарах дүрэм журам, аргачлалыг хэлэлцэн баталжээ.

Тодруулбал:

-Ижил үнэлэмжтэй ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажилтны цалин хөлсний хэмжээ адил байх зарчим хэрэгжүүлэх аргачлал,

-Цалин хөлс тогтоох аргачлал,

-Хөдөлмөрийн норм, норматив боловсруулах аргачлал,

-Ажил мэргэжлийн стандарт боловсруулах аргачлал

-Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт салбар хороо болон аймаг, нийслэлийн хорооны дүрэм,

-Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны дүрмийг баталсан байна.

Хорооны дүрмийн дагуу салбарын болон аймаг, нийслэлийн хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хороог байгуулж ажиллуулах ёстой. Ингэснээр хөдөлмөрийн ямар нэг маргаан гарахад заавал шүүхэд хандахгүйгээр маргааныг шийдвэрлэх боломж нээгдэх юм.

Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх тал дээр тооцоолол хийх, санал боловсруулах ажлын хэсэг байгуулж, ажиллахаар болсон тухай ХНХ-ын сайд мэдээллээ.

Хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны дэд даргаар МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбатыг ажиллуулах шийдвэр гаргасан байна.

Манай улс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жилийн өмнө 420,000 болгон нэмэгдүүлсэн билээ.

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд