No menu items!
HomeДэлхийОмикроны шинэ хувилбар BA.2 халдварлах чадвар илүү өндөр

Омикроны шинэ хувилбар BA.2 халдварлах чадвар илүү өндөр

-

Дани, Их Британи, Энэтхэг, Швед, Канад болон бусад олон оронд омикроны шинэ дэд төрөл болох BA.2 тархаж эхлээд байгаа тухай DW агентлаг мэдээлжээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард анх илэрсэн “BA.2” нь халдварлах чадвар өндөр “омикрон” хувилбарын дэд хувилбар бөгөөд лхагва гарагийн байдлаар наад зах нь 40 улс оронд илрээд байна.

“Омикрон” хувилбарыг “BA.1”, “BA.1.1”, “BA.2”, “BA.3” гэсэн дөрвөн дэд хувилбартай хэмээн тодорхойлоод байгаа юм.

Түүнээс “BA.2”-ыг “омикрон”-ы анхны хувилбараас илүү “нууцлагдмал” хэмээн үзэж байгаа бөгөөд энэ нь генетикийн зарим шинж чанар нь илрүүлэхэд илүү хүндрэлтэй болгож байгаатай нь холбоотой байна. Зарим судлаачдын хувьд уг дэд хувилбар нь илүү хурдан халдварладаг байж болзошгүй гэж үзэж байна. Мөн зарим газарт “BA.2” хурдацтай тархаж буй байдал ажиглагдсан нь мэргэжилтнүүдийн санааг зовоож байна.

Судлаачдын мэдээлж байгаагаар “BA.2” нь маш олон удаа мутацид орсноос 20 орчим нь өргөс уураг дээр явагджээ. Түүгээр ч зогсохгүй анхны хувилбарт ажиглагдаагүй генетикийн нэмэлт өөрчлөлтүүд харагдсан байна.

Данийн эрдэмтдийн эхний шатны дүн шинжилгээгээр “BA.2” болон анхны “омикрон”-оор халдварласны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоон үзүүлэлтэд ямар нэгэн ялгаа ажиглагдаагүй байна. Гэхдээ дэд хувилбарын халдварлах чадварыг, мөн одоогоор хэрэглэж буй вакцинууд түүний эсрэг хэрхэн үйлчлэхийг үргэлжлүүлэн судалж байна. Үүнээс гадна “COVID-19”-ийн эмчилгээнүүд хэрхэн үйлчлэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Канадын Нийгмийн эрүүл мэндийн агентлагийн мэдээлснээр, “BA.2” нь “BA.1”-тэй олон талаараа ижил төстэй ч халдварлах чадвар, илрэх байдал, дархлаанаас зугтаж болзошгүй мутациудаараа ялгаатай байна. Гэвч одоогоор цуглуулаад байгаа нотолгоонууд нь хоёр дэд хувилбарын ялгааг үнэлэхэд хангалтгүй байгаа тул дотоодын тохиолдлуудыг хянаж, хилийн чанад дахь нөхцөл байдлыг үргэлжлүүлэн судлах ажээ.

Канадад лхагва гарагт “COVID-19” халдвар 10410 хүнээс шинээр илэрснээр халдварын нийт тохиолдлын тоо 2 971 462-т хүрчээ. Цар тахал дэгдсэнээс хойш тус улсад 33134 хүн халдварын улмаас нас барсан байна. 

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд