Энэ удаагийн “Хүмүүс” буландаа “Тэргэл сар” цувралын гол дүрийн жүжигчин Өзге Гюрелийг онцолж байна
Намтар
Өзге Гюрел Туркийн хамгийн үзэсгэлэнтэй, авьяаслаг жүжигчдийн тоонд багтдаг нэгэн. Тэрбээр “kızım nerede”, “Kiraz Mevsimi” болон үзэгчдийн хүртээл болж буй “Тэргэл сар” цувралын дүрүүдээрээ алдартай. Өзге Гюрел 1987 оны 2-р сарын 5-нд Станбул хотод төржээ. Түүний аав Черкес, ээж нь Грек гаралтай хүмүүс байдаг аж.

Жүжигчин бүсгүй ахлах сургуулиа төгсөх хүртлээ Туркийн Силиври хэмээх хотод амьдарсан байна. Гюрел эхлээд Бейкентийн их сургуульд бизнесийн чиглэлээр суралцаж байсан ч дундаас нь орхиж, жүжигчин болохоор шийджээ. Тэрбээр жүжигчний сургалтад хамрагдаж, мөн менежментийн чиглэлээр ч сургалт авсан байна.
Кино урлаг
Түүний хамгийн анхны болоод карьерынх нь эхлэл болсон кино нь “Kızım Nerede?” хэмээх цуврал юм. Өзге энэхүү киноны шалгаруулалтын тухай найзуудаасаа сонсон очиж, шууд л гол дүрийг авчээ. Энэ үеэс л түүний кино урлагийн намтар эхэлсэн байна. Бүсгүй “Би маш олон хүний дундаас тэнцсэн. Гэхдээ анхны кино байсан учраас туршлагагүйтэх зүйл байсан” хэмээн хэлсэн байдаг. Түүний тоглосон анхны кино ч үзэгчдийг байлдан дагуулж, хүмүүс түүнийг “өсөх ирээдүйтэй жүжигчин” хэмээн тодорхойлж байв. Цуврал дэлгэцнээ гарснаас хойш түүнд маш олон киноны саналууд ирсэн байна.

Түүний тоглосон хамгийн алдартай кинонуудын нэг бол “Kiraz Mevsimi” /”Интоорын улирал” хэмээн орчуулагдсан байдаг/ хэмээх цуврал юм. Учир нь тэрбээр цувралд хамтран тоглосон гол дүрийн залуутайгаа хосууд болжээ. Түүнчлэн уг кино Италийн хамгийн алдартай сувгуудын нэг Channel 5-аар цацагдаж, Италийн телевизээр цацагдсан анхны Туркийн олон ангит кино болсон байна. Гол дүрийн залуус ч гэсэн Италийн телевизийн нэвтрүүлэгт уригдаж байсан гэдэг.

Мэдээж түүнийг улам алдаршуулсан киноны нэг нь яах аргагүй “Тэргэл сар” цуврал. Монголчуудын хүртээл болж буй уг кинонд тэрбээр Туркийн алдартай жүжигчдийн нэг Жан Ямантай хамтран тоглодог билээ. “Тэргэл сар” цуврал 2017 онд дэлгэцнээ гарсан байна.
Хувийн амьдрал
Жүжигчин бүсгүй өөрийн карьер, төлөвлөгөө, ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгдөг ч хувийн амьдралынхаа тал дээр нээлттэй байдаггүй. Тэрбээр хувийн амьдралынх талаар сонирхсон сэтгүүлчдийн асуултад хариулаад байдаггүй аж.

Гэвч Туркийн хэвлэлүүд Гюрелийг уран бүтээлийн гараагаа эхэлж, нэрд гарахаасаа өмнө Озгур Орун хэмээх залуутай хайр сэтгэлийн холбоотой байсныг мэдээлсэн байна. Харин Өзге одоо “Kiraz Mevsimi” хэмээх цувралд хамтран тоглосон жүжигчин Серканом Чайоглу хэмээх залуутай амьдардаг байна.

Залуус зураг авалтын үеэр бие биедээ дурлаж, үерхэж эхэлжээ. 2016 онд хосууд салж байгаагаа мэдэгдсэн ч 2017 оны хавар жүжигчин Серканом Чайоглу эргэн нийлсэн тухайгаа сэтгүүлчдэд хэлсэн байна. Өзге Гюрел ном унших дуртай бөгөөд, бүжгийн спортоор хичээллэдэг аж.