Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг 30 хувь бууруулахаар шийдвэрлэлээ

Шүүхийн сахилгын хорооны хурал өнөөдөр болж, шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар, З.Болдбаатар нарт холбогдох сахилгын хэргийн асуудлыг хянан хэлэлцлээ. 

Хуралдаанаас гарсан шийдвэрийг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Х.Хашбаатар танилцуулсан юм.

Тэрбээр “Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар, З.Болдбаатар нарыг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27.1.8-д Шүүгч нь хэргийн оролцогч болон бусад этгээдтэй харилцахдаа шүүхийн нэр хүнд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлж болох, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.3 дугаар зүйлд заасан шүүгч нь мэргэжлийн нэр хүндээ эрхэмлэх зарчмыг зөрчсөн, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 2.3 дугаар зүйлд шүүгч нь зохисгүй байдал гаргаж болохгүй бөгөөд бусдад ийнхүү ойлгогдохоос зайлсхийнэ гэснийг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул нотлох дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авч, шүүгч нарт сахилгын шийтгэл оноох нь зүйтэй гэж үзлээ” хэмээв.

Мөн шүүгч нарын зөрчлийн хэр хэмжээг харгалзан шийтгэлийг ялгамжтайгаар ногдуулсан байна.

Тодруулбал,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр, Булган аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарт шүүгчийн албан тушаалаас огцруулах,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Отгонбаатарт зургаан сарын хугацаанд цалинг 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл тус тус ногдуулжээ.

Мөн магадлал гарсан гардан авснаар 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй юм байна.

Дээрх хурлын үеэр ёс бус үйлдэл гаргасан хэмээн шүүгч нарыг эсэргүүцэн, жагсаал хийв.

spot_img

ШИНЭ

БУСАД МЭДЭЭ

error: Content is protected !!