No menu items!
HomeХүмүүсБОАЖЯ-ны шинэ сайд Б.Бат-Эрдэнэ түүх судлал, солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй

БОАЖЯ-ны шинэ сайд Б.Бат-Эрдэнэ түүх судлал, солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй

-

2022 онд Монгол Улсын Ерөнхий сайд Д.Оюун-Эрдэнийн захирамжаар томилогдсон БОАЖЯ-ны шинэ сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнийн талаарх мэдээллийг хүргэе.

Товч намтар

Б.Бат-Эрдэнэ 1977 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд 1996 онд Нийслэлийн 77 дугаар дунд сургууль, 1999 онд Улаанбаатарын Их сургуулийг тус тус төгссөн. Тэрбээр түүх судлал, солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй. Түүхийн ухааны магистрын зэрэгтэй.

Б.Бат-Эрдэнэ 2001 онд “Эйрлинк” ХХК-ийн ерөнхий менежер болж ажлын гараагаа эхэлүүлсэн бөгөөд 2003 онд “Силк Роүд” ХХК –ийг үүсгэн байгуулж, ерөнхий захирлаар нь ажиллах болсон. Мөн 2007 онд “Эйр тикет” ХХК-ийг үүсгэж байгуулжээ.

Улмаар 2012 онд МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны Ерөнхий нарын бичгийн даргаар томилогдож, 2015 он хүртэл ажилласан. Энэ үеэс түүний улс төрийн карьер эхэлжээ.

Үүний дараагаар Монгол Улсын Шадар сайдын зөвлөх, 2016 онд Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын дэд дарга, 2017 онд Улсын Их Хурлын Тамгын газарт зөвлөх, 2018 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, 2019-2020 онд Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэнгийн тэргүүн, 2020 оны наймдугаар сараас Засгийн газрын тохируулагч агентлаг- Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө газрын даргаар ажиллаж байв. Сонирхолтой нь, БОАЖЯ-ны шинэ сайд маань “Эрдэнэс Таван-толгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга юм.

Хөрөнгө орлого

АТГ-аас төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдээллийг нээлттэй байршуулдаг билээ. БОАЖЯ-ны шинэ сайд Б.Бат-Эрдэнийн 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэе.

Түүний жилийн орлого 12 сая 529 мянган төгрөг бол гэр бүлийн гишүүд нь жилдээ 10 сая 280 мянган төгрөгийн орлоготой.

Сайд Б.Бат-Эрдэнэ 450 сая төгрөгийн нийтийн нэг орон сууцтай бөгөөд 50 сая төгрөгийн суудлын жижиг машин, 100 сая төгрөгийн 400м2 газартай ажээ.

Мал, аж ахуй эрхэлдэггүй, үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл байхгүй хэмээн ХОМ-дээ дурджээ. Түүний дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах мөнгөн хөрөнгийн дүн нь 10 сая 5 мянган төгрөг бөгөөд 15 сая төгрөгийн зээлтэй байна.

Түүнчлэн “Монгол Тулгат Финанс” ХХК, “Монмарт трэйд” ХХК-иас хувь эзэмшдэг.

Хөрөнгө орлогын дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.

Хэвлэлд гарсан онцлох мэдээллүүд

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, олны анхаарал татсан түүний тухай мэдээллүүдийг товчлон хүргэе.

ШӨХТГ-ЫН Б.Бат-эрдэнийн ээлжит “тэнэглэл

2021 оны 3–р сард тэрбээр номын дэлгүүрүүдэд худалдан борлуулж буй номнуудад Монгол хэлний хэм хэмжээ баримталсан эсэхийг хянан шалгаж мониторинг хийнэ гээд хэвлэн нийтлэгчдээс “Хамгийн олон ширхэг борлогдож, хамгийн өндөр орлого олсон номнуудынхаа мэдээллийг, тус бүрээс нэг нэг ширхгийг ирүүл” хэмээн шаардсан байдаг.

Энэ шийдвэр нь хэвлэн нийтлэгч дунд эргэлзээг төрүүлж, тэднийг дарамталсан тухай хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдээр нийтлэгдэж байжээ.

/livetv.mn/

ШӨХТГ-ЫН ДАРГА Б.БАТ-ЭРДЭНЭ:

2021 оны 5 сард тэрбээр дуучин Д.Уранхолбоотой хамт хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болох гэж байгаатай холбогдуулан хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, хүүхэд зориулсан таатай орчин нөхцөлын талаар хамтран ажилласан. Уг ажлаа тэд олон нийтийн сүлжээгээр шууд дамжуулж байсан бөгөөд ТҮЦ-нд шалгалт хийж, худалдагчийг загнаж байгаа нь олон нийтийн дургүйцлийг хүргэсэн юм.

Б.Бат-Эрдэнэ: Би ЖДҮХС-аас зээл аваагүй, АТГ шалгаж тогтоосон

Тэрбээр “Рич Холдинг” гэх эхнэрийнхээ компанид ЖДҮ-ээс зээл авсан тухай маргаан дэгдээд байсан бөгөөд уг асуудлыг тайлбарлахдаа: “Рич Холдинг” компани манай эхнэрийнх биш. Манай хадам ахынх. Намайг эхнэртэйгээ гэрлэхээс өмнө бизнес эрхэлдэг байсан хүмүүс.  Би энэ асуудлыг АТГ-т шалгуулсан. Манай эхнэр болон миний дансанд тэр компанийн гэх нэг ч мөнгө төгрөг орж ирээгүй. Намайг эхнэртэйгээ гэрлэхээс өмнө бизнес хийгээд банк, банк бусаас, төрийн сангуудаас зээл авч байсан компани. Зээл авахад нь нөлөөлсөн үү, үгүй юу гэдэг л асуудал.” гэсэн байдаг. Мөн түүнийг АТГ-аас эл асуудалд хамааралгүй талаар тогтоосон тухай тайлбар хийжээ.

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд