No menu items!
HomeХоол, шим тэжээлХодоодны мэс засал эмчилгээний дараах хоолны дэглэм

Ходоодны мэс засал эмчилгээний дараах хоолны дэглэм

-

Ходоодны мэс засал эмчилгээний дараах үеийн хооллолт нь хагалгааны дараах шархыг гамнах, хоол тэжээлд дасгах, шим тэжээлээр хангах зорилго бүхий хоол хүнс байх юм. Мэс заслын дараа хоолны хэмжээ, цаг, бүтэц гэсэн 3 зүйл чухал байдаг бөгөөд хүн бүрт харилцан адилгүй байдаг.

Хоолны хэмжээ ихээс бага руу, бүтэц шингэн, хагас шингэн, өтгөн, хэвийн байх бол цагийн хувьд ойрхон цагаар олон удаагийн давтамжтай гэх мэтээр хооллох юм. Жишээ нь өдөрт 1-3 цагийн зайтай 30-200г хоолыг 4-5 удаа хэрэглэнэ. Иймээс та өөрт тохирсон дэглэмийг хоолзүйчтэйгээ зөвлөөрэй.

Мэс заслын дараах хооллолтын ерөнхий дэглэм:

1.            Та өдөрт бага багаар ойрхон 5-6 удаа хооллоорой. Энэ нь хоолонд дасах зорилготой юм.

2.            Хоолыг яаралгүй тайван сайтар зажлаж идэх ба хооллосны дараа хэвтэлгүйгээр сууж амраарай.

3.            Унтахаас 3 цагийн өмнө оройн хоолыг идсэн байх

4.            Хоолыг хэт халуун эсвэл хэт хүйтэн биш хэвийн хэмд, тогтмол цагт хэрэглэж заншаарай.

5.            Шингэнийг хоолтой хамт хэрэглэхгүй байх, хоол идэхээс өмнө эсвэл идэснээс хойш 40-60 минутын дараа /цай, ус, шүүс, шөл/ ууна.

6.            Хэрвээ та хэвтэрт байгаа бол хоол идэсний дараа хагас суугаа байдалд хэвтэж /налуу байдалтай/ амраарай

7.            Давсны хэрэглээгээ хэвийн иддэг хэмжээнээсээ бууруулж, хязгаарлах шаардлагатай.

8.            Цаашид өлсөж удаан явахгүй байх мөн нэг дор их хэмжээгээр идэхгүй байх

Уух шингэн:

•             Буцалсан ус, ногоон цай

•             Бүх төрлийн байхов цай

•             Гэрийн цай

•             Тунгалаг шөл /00 шөл/

•             Цагаан будааны шүүс

Зөвшөөрөгдөх хүнс

Цагаан талх

Тослог багатай нарийн боов

Цагаан будаа

Хүүхдийг будаа

Гоймон

Үхрийн мах

Ямааны мах

Тахиа, загас

Дүпү

Буурцаг, шош

Бүх төрлийн шинэ хүнсний ногоо

Хязгаарласнаас бусад жимс

Цөцгий /тослог багатай/

Бүх төрлийн ургамлын тос

Цөцгийн тос /масло/

Тослог багатай сүү

Ээдэм, тараг, бяслаг, сүүг дангаар нь уухгүй

Хязгаарлах хүнс /7 хоногт 2-3 удаа/

Гурвалжин, хөц будаа

Хөх тарианы талх

Цайны жигнэмэг

Бялуу

Өндөг

Хонины мах

Хиам, зайдас

Даршилсан, давсалсан ногоо /өргөст хэмх, байцаа г.м/

Киви, мандарин

Дарсан, хатаасан жимс

Майонез /2сарын дараа хэрэглэж болно/

Аарц

Ааруул

Зөгийн бал

Зайрмаг

Чихэр

Шоколад

Жимсний чанамал

Кофе

Байнга тогтмол идэх нь таны биед зохимжгүй учир хязгаарлах ба хагалгаанаас хойш 1 сарын дараа хэрэглэж эхэлнэ.

Хориглох хүнс

Тослог боов, тосонд шарсан боов

Өрмөнцөртэй жигнэмэг

Бин

Шарсан мах, Шарсан тахиа, загас

Өөхтэй мах

Шар тос

Самар /давсалсан/

Хайлмаг

Өрөм

Тослог ихтэй сүү, сүүн бутээгдэхүүн

Айраг

Архи, пиво, вино

Халуун ногоо

Хурц хоол амтлагч

Хийжүүлсэн ундаа

Махны удаан буцалсан шөл

Тэмээний мах

Адууны мах

Хорхог, боодог

Хориглох бүлгийн хүнсийг жилийн хугацаанд хориглох юм.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд