No menu items!
HomeЭмч зөвлөж байна“Умайн гадуурх жирэмслэлтийн үед хэвлийн доод хэсэг, бага аарцаг орчим хүчтэй өвддөг”

“Умайн гадуурх жирэмслэлтийн үед хэвлийн доод хэсэг, бага аарцаг орчим хүчтэй өвддөг”

-

ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн Эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасгийн эмч Л.Батзул умайн гадуурх жирэмслэлтийн талаар мэдээлэл өглөө.

– Умайн гадуурх жирэмслэлт гэж юу вэ. Нийт жирэмслэлтийн хэдэн хувийг эзэлдэг вэ?

– Үр хөрвөл нь умайн хөндийгөөс бусад газар очиж бэхлэгдэхийг умайн гадуурх жирэмслэлт гэнэ. Энэ нь нийт жирэмсэн эмэгтэйчүүдийн хоёр орчим хувийг эзэлдэг. Хамгийн ихэнхдээ гуурсан хоолойн хэсэгт умайн гадуурх жирэмслэлт үүссэн байдаг. Ховор тохиолдолд умайн булан, хоёр талын өндгөвч, умайн сорви хэсэгт бэхлэгддэг.

– Жирэмслэлт хэвийн явагдаж байгааг хэрхэн мэдэх вэ. Умайн гадуурх жирэмслэлтийн үед ямар ямар шинж тэмдэг илрэх вэ?

– Умайн гадуурх жирэмслэлт нь жирэмсний эхний гурван сард оношлогдох боломжтой өвчин. Аль болох эрт оношлуулбал  дараагийн хүндрэлээс сэргийлж чадна. Умайн гадуурх жирэмслэлт нь үндсэн гурван шинжээр илэрнэ. Тухайлбал,

  • Сарын тэмдэг хоригдсоноос хойш үтрээгээр цус гарах.
  • Хэвлийн доод хэсгээр, бага аарцаг орчим өвдөлт өгч болно. Ихэнхдээ маш хүчтэй өвддөг.
  • Үтрээгээр бага хэмжээний цус үзэгдэх төдий гарч болно.

Дээрх шинж тэмдгээс гадна лаборатори болон хэт авайн шинжилгээг үндэслэж байж умайн гадуурх жирэмслэлт эсэхийг тогтооно.

– Жирэмслэхээр төлөвлөж байгаа эмэгтэйчүүд юуг анхаарах вэ. Умайн гадуурх жирэмслэлтийг үүсэхэд ямар хүчин зүйлс нөлөөлдөг вэ?

– Нэгдүгээрт, нас нөлөөлнө. 40-өөс дээш насны эмэгтэйчүүд багтана.

Хоёрдугаарт, гурав ба түүнээс дээш удаа зулбаж байсан эмэгтэйчүүд, үр хөндөлт /2 ба түүнээс дээш/ хийлгэж байсан бол умайн гадуурх жирэмслэлт болох эрсдэлтэй.

Гуравдугаарт, бага аарцгийн үрэвсэлт өвчнөөр өвдөж байсан өгүүлэмжтэй эмэгтэйчүүд байна.

Дөрөвдүгээрт, Хорт зуршилтай, тамхи татдаг бол эрсдэлтэй

Мөн шалтгаан нь тодорхойгүй байх тохиолдол гардаг. Өмнө нь умайн гадуурх жирэмслэлт болсон бол дахиад умайн гадуур жирэмслэх эрсдэл 25-30 хувь гэж үздэг.

– Умайн гадуурх жирэмслэлтээс шалтгаалсан сөрөг нөлөө, хүндрэлийн талаар мэдээлэл өгнө үү?

– Ямар эмчилгээ хийлгэснээс шалтгаална. Нэг удаа умайн гадуурх жирэмслэлт боллоо гэхэд дараагийн удаа болох магадлал нь өсөөд явчихна. Умайн гадуурх жирэмслэлтийн эмийн эмчилгээ хийлгэсэн бол 6 сараас нэг жил тутамдаа жирэмслэлтээс хамгаалах арга зайлшгүй хэрэглэнэ. Тэгэхээр ойрхон жирэмслэх хугацаа хязгаарлагдана гэсэн үг. Мөн таны аль нэг талын үрийн хоолойг авах мэс засал хийсэн бол жирэмслэх магадлал буурчихдаг. Цаашлаад өөрөөрөө жирэмслэх боломжгүй  байдалд хүрнэ. Түүнчлэн умайн гадуурх жирэмслэлт нь нийт жирэмслэлттэй холбоотой эндэгдлийн 6 орчим хувийг эзэлдэг.

Эх сурвалж: ЭХЭМҮТ

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд