No menu items!
HomeОнцлох үйл явдалДараах цэгүүдэд ковидын ҮНЭГҮЙ шинжилгээ авч байна

Дараах цэгүүдэд ковидын ҮНЭГҮЙ шинжилгээ авч байна

-

Нийслэлийн Онцгой комиссоос гаргасан мэдээллийн дагуу Нийслэл хотын төвийн зургаан дүүрэгт тус бүр нэг шинжилгээний цэг ажиллаж буй. Цэг бүрд 30-100 хүнээс л шинжилгээ авахаар тоо заажээ.

Тиймээс шинжилгээний цэгийн үүдэнд урт дараалал үүсэж, эхний хүмүүс л тухайн өдөртөө шинжилгээгээ өгч амжиж байгаа юм.

PCR ШИНЖИЛГЭЭГ ЗӨВХӨН ХӨСҮТ-Д ҮНЭГҮЙ АВЧ БАЙНА

Тэгвэл өөр хаана шинжилгээ өгч болохыг КОВИД-19-ийн мэдээлэл өгч буй 119 болон нийслэлийн 1800-1200 зэрэг утаснаас лавлахад, дээрх 6 цэгт зөвхөн түргэвчилсэн шинжилгээг эхний тоотой хэдэн хүнээс үнэгүй, PCR шинжилгээг зөвхөн ХӨСҮТ-д мөн тоотой хэдэн хүнээс үнэгүй авч байгаа аж.

ХӨСҮТ-ийн шинжилгээ 09:00 цагт эхэлж 11:00 цагт дуусах хуваарьтай тул иргэд өглөө эрт очин дугаарлахгүй бол шинжилгээ өгч чадахгүй байна.

Түргэвчилсэн шинжилгээний оношлуур эмийн санд 17 мянган төгрөгөөс дээш үнэтэй байгаа бол хувийн эмнэлэгт түргэвчилснийг 25-35, PCR шинжилгээг 85-95 мянган төгрөгөөр авч байна.

Ковидын түргэвчилсэн шинжилгээ авч буй эмнэлгүүд, үнийн мэдээлэл

1. МӨНГӨН ГҮҮР эмнэлэг

Хариу  15-20 минутын дотор гарна

Түргэвчилсэн оношлуур үнэ: 35,000₮

 Шинжилгээ авах өдөр: Даваа-Ням

Цагийн хуваарь: 08:30-16:30

 Лавлах утас: 7708-0303

2. АЙ ТИ лаборатори

Хариу ГЭРЭГЭ системд 15-20 минутад бүртгэгдэж орно.

Онлайнаар цаг авах боломжтой.

Лавлах утас: 7505-3333

Үнэ: 30 мянган төгрөг

Хаяг:: 1-р эмнэлэгийн чанх урд улаан загалмайн нийгэмлэгийн хашаан доторх сорьц авах цэг.

 Хаяг: УБ хот, СХДүүрэг, 12-р хороо, 1-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө, Саппоро үйлчилгээний төвийн хойд талд

3. ИНТЕРМЕД эмнэлэг

Түргэвчилсэн буюу антиген тодорхойлох шинжилгээ нь хамар залгиурын арчдаснаас вирусийн гадаргуугын уургийг илрүүлэх шинжилгээ юм. Халдварын эрт үеийн илрүүлэгт тохиромжгүй бөгөөд харьцангуй мэдрэг чанар багатай арга юм. Хариу 2 цагийн дотор гарна.

Үнэ: 33,000

4. ГРАНДМЕД эмнэлэг

 Шинжилгээ авах цаг: Даваа-Ням гарагуудад 24 цаг ажиллана.

 Шинжилгээний төлбөр: 32,000₮

 Шинжилгээний хариу: 20-30 минутын дотор гарна.

Утас: Ажлын цагуудаар 8048-0466, 8048-0066 утсанд холбогдоно уу.

5. ГОЛД ЭЛИЗА эмнэлэг

Шинжилгээний хариуг 15-20 минутын дотор www.eruul.gerege.mn болон бүртгэлтэй утасны дугаарт мессежээр авах боломжтой.

Түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу шинжилгээ өгснөөс хойш 2 хоногийн дотор буюу 48 цагийн хугацаанд хүчинтэй.

Цагийн хуваарь: 24/7

Үнэ: 30 мянган төгрөг

Хаяг: Баянзүрх дүүрэг, 15-р хороолол /Сансар туслах замаар өгсөөд CU сүлжээ дэлгүүрын урдуур эргээд 200м/

Лавлах утаc: 9440-8668, 94351621

6. CLINICO эмнэлэг

Шинжилгээний хариу  15 минутын дараа гарах бөгөөд Гэрэгэ системд бүртгэгдэнэ.

Үнэ: 40 мянган төгрөг

Хаяг: Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн чанх урд, Амгалан төрөхийг хойно “Элэг” эмнэлэгийн байранд

PCR шинжилгээ төлбөртэй авч буй эмнэлгүүд, үнийн мэдээлэл

1.АШУҮИС Эмнэл зүйн молекул оношилгооны төв

PCR шинжилгээ / шүлсэнд коронавирус илрүүлэх/ хийж байна. Шүлсэнд коронавирус илрүүлэх оношлуурын мэдрэг чанар 95%-тай, нарийвчлал сайтай, үйлчлүүлэгчид зовуургүй, таагүй мэдрэмж өгөхгүй, арьс салст гэмтээж цочроохгүй давуу талтай. Шинжилгээг өглөө 8:30-14 цагийн хооронд авна. Үнэ 40 мянган төгрөг.

Хаяг: Япон элчингийн хойд талд / машины зогсоолууд дундуур явсаар хүрнэ

2. “Мөнгөн гүүр” эмнэлэг

“Мөнгөн Гүүр” эмнэлгийн лабораторид Ковид 19-н PCR шинжилгээгээ авч байна. Шинжилгээ өгөхийн тулд иргэний үнэмлэхтэйгээ очих шаардлагатай. “Гэрэгэ” аппликейшн дээрх бүртгэлтэй утасны дугаарт шинжилгээний хариуг 24 цагийн дотор мессежээр мэдэгдэх болно. Шинжилгээг бяба, ням гарагт авахгүй. Ажлын өдрүүдэд 16:30 цаг хүртэл авна. Үнэ 92 мянган төгрөг

Лавлах утас: 7708-0303

3. ГРАНДМЕД эмнэлэг

Грандмед эмнэлэг шүлсний PCR шинжилгээ болон ТҮРГЭВЧИЛСЭН тестийн шинжилгээ авч байна. Шүлсний PCR шинжилгээг даваагаас баасан гарагт 8:30-12:30 цагийн хооронд авах ба үнэ 60 мянган төгрөг. Шинжилгээний хариу ачааллаас хамааран 24-72 цагийн дотор гарна.

Түргэвчилсэн шинжилгээг даваагаас ням гарагт 24 цагаар авч байна. Шинжилгээний үнэ 32 мянган төгрөг. шинжилгээний хариу 20-30 минутын дотор гарна.

Лавлах утас: 7700 0066, 8048-0466 (08:30-17:00 цагийн хооронд), 8048-0066 (17:00-08:30 цагийн хооронд)

4. ИНТЕРМЕД эмнэлэг

PCR/Rapid шинжилгээ өгөхийн тулд online.intermed.mn сайтаар цаг захиална. Даваагаас баасан гарагт 11-18 цаг, бямба 9-15 цаг, ням гарагт 9-13 цаг хүртэл шинилгээ авна. Шинжилгээний үнй 98 мянган төгрөг. Иргэн иргэний үнэмлэхээ авч очно. Гадаадад зорчих бол гадаад пасспорт шаардлагатай. PCR шинжилгээний хариу ачааллаас хамааран 12-24 цагийн дараа, Рапид шинжилгээний хариу 1-2 цагийн дараа гарна.

Лавлах утас: 77011111

5. Ай Ти Лаборатори

Тус лабораторид Ковид 19-н PCR шинжилгээ авч байна. Хариу 10-15 минутанд гарах ба Гэрэгэ системд бүртгэгдэнэ. Үнэ 90 мянган төгрөг. Мөн түргэвчилсэн шинжилгээг дуудлагаар хийж байгаа бөгөөд 5-аас дээш хүн дуудлага өгсөн тохиолдолд очно. Нэг хүний шинжилгээ 35 мянган төгрөг.

Хаяг: III эмнэлгийн урд талд, Жи Ар төвийн хоёр давхарт

Лавлах утас: 7505-3333

6.Sun Medical Center

Шинжилгээг даваагаас баасан гарагт авна. Үнэ 100 мянган төгрөг.

Лавлах утас: 7777 7500

7. Гялс анагаах ухааны төв

ГЯЛС ОФИЦЕР, ГЯЛС ӨНӨР салбарт коронавирүсийн PCR, Rapid шинжилгээг хийж байна. Бусад салбаруудад коронавирусийн шинжилгээ авахгүй. Мөн ням гарагт шинжилгээ авахгүй. Даваагаас баасан гарагт 08:00-16:00, бямба гаригт 09:00-13:30 цагийн хооронд шинжилгээ авна. Түргэвчилсэн (rapid) шинжилгээний үнэ 60,000 төгрөг бөгөөд хариу нь 60-90 минутын дотор гарна. PCR шинжилгээний үнэ 98,000 төгрөг бөгөөд хариу нь 42-60 цагийн дотор гарна.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд